Монголбанк төлбөрийн картны шимтгэлийн хязгаарыг тогтооно
2017-04-18

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний төлбөрт системийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Иргэдийн төлбөрийн картнаас 1 хувь хүртэлэх шимтгэл авч байгаа. Арилжааны банк дур мэдэн үүнийг нэмэх эрхгүй. Одоо авч байгаа хувь нь хэд вэ? Монгол банк шимтгэлийг тогтоодог. Арилжааны банкнууд хэрэглэгчдээ татах байдлаар 0.6 хувь гэх мэтээр шимтгэл авч байгаа. Харин одоо авч байгаа шимтгэлийн хувийг нэмэгдүүлэн хязгаар тогтоовол дэмжихгүй шүү.

 

-Банк болгон өөрсдөө карт гаргадаг. Янз бүрийн хувьтай байгаа. Үндэсний төлбөрийн системийн хууль батлагдсанаар Монгол банк дээд хязгаарыг нь тогтоож өгнө. Хуулинд тодорхой хязгаар дурдагдаагүй. Монголбанк өөрийн гаргасан журмаар төлбөрийн картны дээд хязгаарыг тогтоож өгнө. Төв банк өөр дээрээ нэгтгэж авснаас нэг хураамжтай болно. Шимтгэл өсөх, хэрэглэгчдийг хохироох асуудал гарахгүй.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Дэлхий ертөнц дээр хэрэглэгдэж байгаа джитал цахим мөнгийг яаж нэвтрүүлэх вэ? Заавал Монголбанкнаас зөвшөөрөл авах уу? Элдэв долоон тусгай зөвшөөрөл олон улсын дэвшлийг нэвтрүүлэхгүй байх хаалт болж өгөх юм биш үү?

 

-Өнөөдөр иргэдийн гүйлгээнд төгрөгийг хэрэглээний төлбөр тооцоондоо ашиглаж байна. Олон улсад хэрэглэгддаг цахим жижи гэх мэт систем нэвтэрвэл тусгай зөвшөөрөл авч, Монголбанкны хяналтад явна. Одоогоор өргөн хэрэглээнд нэвтрээгүй. Өнөөдөр төгрөгийг нэвтрүүлдэг онцгой эрх нь Монголбанкинд байдаг. Төгрөгийг хуурамчаар нэвтрүүлж байгаа эсэхийг Монголбанк хянадаг. Бусад төлбөр тооцоог хэр нэвтэрч байгаа талаарх цахим мөнгийг төгрөгөөр солиход хохирол гарах вий гэсэн болгоомжлол бий. Энэ бүхнээс хамгаалах үүднээс ерөнхий зохицуулалтад оруулах ёстой.

 

Ийн гишүүд асуулт асууж асууж, хариулт авлаа. Хуульзүйн байнгын хорооноос Үндэсний төлбөрийн системийн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Ийнхүү  Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин