Ихэнх нутгаар нойтон цас орно
2017-04-19

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг,  говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин