Морин хуурын музейд байр хэрэгтэй
2017-04-19

09.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар Мал аж ахуйн салбар болоод хаваржилт, мал төллөлтийн явцын талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээлэл өгнө. 


09.00-15.00 цагт: Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд зохион байгуулна. 


9.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэргийн харьяалал тогтоож шүүхэд шилжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. 


10:00-15:00 цагт: Ногоон Замнал хог хаягдлын менежментийн зөвлөгөөн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулагдана.


10.00 цагт: JCI Eco болон JCI SaeChangwon салбар байгууллагуудын хамтран зохион байгуулж буй “Цэвэр ус-Эрүүл хүүхэд” төслийн нээлт Баянгол дүүрэгт байрлах "Эрдмийн Ундраа" цогцолбор сургуулийн бага сургууль дээр болно.


11.00 цагт: Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд  ABS компани ABS-2А хиймэл дагуулын 12 х 27 МГц-ийн багтаамж бүхий техникийн хүчин чадалтай модулийг MONGOLSAT-1 хиймэл дагуул брэндээр Монгол Улсын зах зээлд зориулан албан ёсоор зарлах үйл ажиллагаа болно. 


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд хөдөө орон нутагт хууль зөрчин ажиллаж байгаа уурхайн асуудлаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Морин хуурын музейд байр хэрэгтэй сэдвээр мэдээлэл хийнэ.

 

Shuud.mn
Сонин хачин