Майк Пенс, Шинзо Абе нар уулзлаа
2017-04-19

 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Өмнөд Солонгос дахь төрийн айлчлалаа өндөрлүүлээд өчигдөр Япон улсад очсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Дэд  Ерөнхийлөгч гэр бүл, албаны хүмүүсийн хамтаар Токио хотноо очих үед Японы Гадаад хэргийн яамны удирдлагууд угтан авчээ.

 

Майк Пенс айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсан байна. удирдагчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон Солонгосын хойгийн асуудлаар ярилцсан талаар Японы Гадаад хэргийн яамнаас уламжилжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойг руу байлдааны хөлгүүдээ илгээснээс болж тус бүс нутагт хямрал үүсэх эрсдэлтэй байгаа юм. Учир нь “Хойд Солонгос Америк гал нээвэл бид цөмийн цохилт өгнө. Мөн долоо хоногт нэг удаа пуужингийн туршилт явуулна” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Пхеньян цөмийн цохилт өгвөл хамгийн хохирол амсах орнуудын нэг бол Япон гэдгийг Ерөнхий сайд, Майк Пенстэй уулзах үеэрээ онцолж Хоёр улсыг сөргөлдөөсэй хэмээн хүсэхгүй байна. Харин яриа хэлэлцээрээр хоёр дунд үүсээд буй таагүй харилцаагаа шийдэх хэрэгтэй” гэж сануулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин