Нисдэг тэрэг осолдож, 12 цэрэг амиа алджээ
2017-04-19

Йемен улсад үүрэг гүйцэтгэж байсан Саудын Арабын 12 цэрэг амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  

 

 

Саудын Арабын цэргүүдийн зорчиж явсан нисдэг тэрэг осолдсон байна. Нисдэг тэргүүд Мариб мужид террористуудад цохилт өгөөд бааз руугаа буцах замдаа осолджээ. Уг мэдээллийг тус улсын Батлан хамгаалахын яам баталж “Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж мэдэгдсэн аж. Хэвлэлүүд “цэргүүдийн зорчиж явсан нисдэг тэргийг пуужингаар харвасан” хэмээн мэдээлж буй билээ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна.

 

Саудын Араб 2015 оны хоёрдугаар сараас хойш Йеменд хяналтаа тогтоохыг санаархаж буй алан хядах “Хоути” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Цэргийн ажиллагаа эхэлсэнээс хойш Йемений 7600 иргэн амиа алдаж, 42 мянган хүн шархтжээ.  Мөн хагас сая иргэн эх орноосоо  дүрвэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин