Гишүүдийн ирц бүрдээгүй байна
2017-04-19

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 09.00 цагт тус тус эхлэх товтой. Гэвч одоогоор гишүүдийн ирц бүрдээгүй, 15.8 хувьтай байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх,  Үндэсний хөгжлийн газрын даргын болон "Эрдэнэс-Монгол" ХХК-ийн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаархи мэдээллийг тус тус сонсох юм.

 

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан цаг агаарын 4, 5 дугаар сарын төлөв байдлын талаархи Цаг уур, орчны шинжилгээний газрын,  мал аж ахуйн салбарын хаваржилт, мал төллөлтийн явцын талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонсоно.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин