Сирийн баатарлаг гэрэл зурагчин
2017-04-19

Сирийн Алеппо хотноо энэ амралтын өдөр террорист халдлага гарч, 128 хүн амиа алдсан билээ.

 

 

Амиа алдагсдын 78 нь бага насны хүүхдүүд байсан юм. Сирийн Засгийн газрын төлөөлөгчид асрамжийн газрын хүүхдүүдийг хотоос гаргахаар нэгдсэн журмаар автобусанд суулгасан байжээ. Автобус хөдлөхийн өмнө Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн террористууд автобусны ойролцоо тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм. Халдлагын дараа хэргийн газар олон тооны аврагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ирсэн аж. Энэ үеэр нэгэн аппарт зүүсэн эр бага насны хүүхдийг тэврэн гүйж буй зургийг тэнд ажиллаж байсан зурагчид авч чаджээ.

 

Аппарт зүүсэн эр гэрэл зурагчин бөгөөд нэрийг нь Абд Алкадер Хабак гэдэг байна.  Тэрбээр “Халдлага болсон газраас холгүй нэг хүү хэвтэж байсан. Хүү их бэртсэн дээрээс нь ухаан алдсан байсан учир хүүг яаралтай тусламжийн төвд хүргэсэн. Миний бодлоор хүү 6, 7 настай байсан” гэж ярьжээ.

 

Тэгвэл хүүгийн амийг аварсан Сири зурагчны өөр нэг гэрэл зураг “www.dailymail.co.uk” сайтад нийтлэгдсэн байна.  

 

Гэрэл зурагчин хүүг яаралтай тусламжийн төвд хүргэж бөгөөд эргэн хэргийн газар дээр иржээ. Тэрбээр дахин нэг хүүг яаралтай тусламжийн төвд хүргэхээр гүйж байхад харамсалтайгаар хүү амиа алдсан аж. Хүүгийн цогцосны хажууд уйлж буй зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа тэрбээр “Би хүүг аварч чадаагүй. Би илүү хурдан гүйх ёстой байсан юм” гэж ярьжээ.

 

 

Интернэт хэрэглэгчид гэрэл зурагчинг сэтгэлээр унахгүй байхыг уриалж “Бүү сэтгэлээр унаарай” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochinzochin:
ed nar iim gazaraas europd tsagaachilj irchiheed davarchihsan zovlon uzej baigaagui ym shig aashlaj unii nutagt zohitsoj amidrahaa medehgui bid nariin derged maik shortumsluu gej tenegteed er ni bol davarchihsan humuus zovlon uzeed irsen bol irsen ulsiiinhaa amidral ahuitai zohitsoj amidarmaar humuus ih zantai pedger muuhai humuus
2017-04-19
Zochin:
Naaduul chine ISIS bish syrian surug huchin gej uursdiiguu nerleed bgaa alan haydagchid.
2017-04-19
Сайн залуу:
Дайн байлдаантай үед хүмүүс улам зэрлэгшиж өрөвч нинжин сэтгэл байхгүй болдог. Хүү эндсэн нь их харамтсалтай харин энэ залууд ийм өрөвч нинжин сэтгэл байгаад үнэхээр их баярлаж бараг уйлмаар санагдаж байна.
2017-04-19
Зочин:
amerik xeniig xamgaalaad bgaag odoo xarj bgaa bizdee
2017-04-19