Хан-Хиллс хотхон руу нийтийн тээврийн автобус явна
2017-04-19

 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Ханхилс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор шинэ чиглэл нээжээ. Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-МУИС-Ард кино театр” чиглэл болгон 2 хувааж, энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.


Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-МУИС -Ард кино театр” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Өглөөний  6:40 цагаас үдшийн 22:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Shuud.mn
Сонин хачин