Чөлөөтийн тамирчид Азийн АШТ-нд оролцохоор боллоо
2017-04-19

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос /UWW/ манай улсын чөлөөт бөхийн баг тамирчдыг Азийн АШТ-нд оролцуулахаар болжээ.

 

Монголын чөлөөт бөхийн холбоо Азийн АШТ-д өрсөлдөх баг, тамирчдын мэдүүлгийг хоцроосон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг оролцуулах боломжгүйд хүрснийг мэдэгдээд байсан. Улмаар МЧБХ-ноос Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд удаа дараа албан хүсэлт хүргүүлсний үр дүнд монголын чөлөөт бөхийн тамирчдыг Азийн АШТ-нд оролцуулах шийдвэр UWW гаргажээ.

 

Ингэснээр манай тамирчид Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой боллоо. Азийн АШТ-нд манай улсын чөлөөтийн шигшээ багийн эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SUMIYABAZAR2t hariutslaga tootsoj ogtsruul
2017-04-19