Газраас тэнгэрт дасгалыг туршина
2017-04-19

Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд НЭМҮТ-ийн захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар болон бусад төлөөлөгчид оролцов.

 

 

Хамтран ажиллах санамж бичгийн үйл ажиллагааны чиглэлээс дурдвал:

-       Биеийн тамир, спортоор хичээллэгчдийн хууль, эрх зүйн орчныг таатай болгоход судалгааны үр дүн, мэдээлэл солилцон хамтран ажиллах

-       Бодлогын түвшинд үндэсний хөтөлбөр, стратегийг шинэчлэн боловсруулах хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

-       Бүх шатны боловсролын байгууллага, спортын байгууллага, бялдаржуулах, чийрэгжүүлэх төвд ажиллаж буй биеийн тамирын багш, арга зүйч, тамирчид, багш, дасгалжуулагч нарт сургалтууд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

-       Нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хамтран зохион байгуулах

-       Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон спортоор хичээллэгч оюутан, сурагчдын эрүүл мэндийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх

-       Зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сургалт,сурталчилгааны үйл ажиллагаа, нийтийн биеийн тамир, ажлын байрны болон бусад дасгал хөдөлгөөнийг дэмжих сургалтуудболон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран оролцох, зохицуулах

 

Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 053 дугаар “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай” зарлигаар “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг батлан гаргасан бөгөөд жил бүр хүн амыг сорилд хамруулж байна.

 

 

Энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтран тус аянг үндэсний хэмжээнд 2017 оны 4-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд:

 

-       Хүн амд бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг сурталчилан таниулах

-       Сайн дурын байгууллагуудыг сарын аянд татан оролцуулах

-       Сорилд хамрагдах иргэдийг түүврийн аргаар сонгох авах арга аргачлалыг турших

-       Газраас тэнгэрт дасгалыг хот, хөдөө орон нутагт хүүхэд, насанд хүрэгчдээс авч турших

-      Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах

гэх мэт үйл ажиллаануудыг хэрэгжүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Газраас тэнгэрт гэж юу гэсэн үг вэ энэ өндөр хүн шиг болох юм уу? хэхэ
2017-04-20