Зуслангийн газрыг цахимаар олгоогүй
2017-04-19

 

Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна.

 

Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна. Харин иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил түр хугацаагаар зогсоод байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин