Эмбер Херд дахин гэрлэнэ
2017-04-19

 

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн экс эхнэр, жүжигчин Эмбер Херд тун удахгүй дахин хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр энэ оны эхээр тэрбумтан Элон Муск гэгчтэй болзох болсон юм.

 

Гэрчүүдийн ярьж буйгаар “Элон саяхан найз бүсгүйдээ гэрлэх тавьсан” гэжээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн амралтын өдөр найз залуугаа гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан аж. Хос Австралид хуримаа хийхээр төлөвлөж буй гэнэ. Гэхдээ хуримын тов хараахан гараагүй байна.

 

Эмберийн аав “Grazia” сэтгүүлд “Охин минь удахгүй гэрлэхээр болсон” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин