Ирина Шейк гуалиг биеэ гайхуулав
2017-04-19

 

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер, ОХУ-ын супермодель Ирина Шейк нар охинтой болсон билээ. Хос охиндоо Леа де Сеине Шейк Купер гэх нэрийг хайрласан байна.  Ирина гурван долоо хоногийн өмнө амаржсан юм.

 

Тэгвэл тэрбээр өчигдөр инстаграм хуудастаа хар бикини өмссөн зургаа байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Өдгөө 31 настай Ирина хэдхэн долоо хоногийн өмнө амаржсан гэхэд гайхалтай биетэй харагдаж байгаа нь олны анхаарлыг татжээ.

 

Интернэт хэрэглэгчид Иринаг жирэмсэн болохоосоо өмнө авахуулсан зургаа инстаграмдаа байршуулсан хэмээн үзэж байна. Учир нь уг зурагныхаа дор ямар нэгэн тайлбар болон он сар бичээгүй байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин