Оюутнууд хүн амины хэргийн сэжигтнийг илрүүлжээ
2017-04-19

Баянзүрх дүүргийн цагдаагийн I, II, III хэлтсийн алба хаагчид Батлан хамгаалахын их сургуулийн 1000 оюутантай  “хамтарсан эргүүл”-ийг ажиллуулж эхлээд байна.

 

Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн Цагдаагийн II хэлтэст эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь  25 настай Т, 23 настай Б нар бүлэглэн  195 мянган төгрөг болон бусад бичиг баримт  хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

 

Мөн Баянзүрх захын ойролцоо 04 сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлаг ирсэн байна. Дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан БХИС-ийн сонсогч Д.Төгөлдөр, Т.Багабанди нар тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыг 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МАШ САЙН БАЙНА. зАЛУУСТАА АМЖИЛТ ХҮСЬЕ. Гэмт хэргээс урьдчилан сургийлэх, таслан зогсооход чахал ач холбогдолтой шинэлэг хэлбэрийн ажил болжээ.
2017-04-19