Тавантолгойн ордод метан хий олборлох үйлдвэр барьж байна
2017-04-19

Тавантолгой Монголын эрчим хүчний хэрэгцээг хангах метан хийн нөөцтэй гэж геологичид онцолж байна. Монгол Улс нүүрсний баялгаараа дэлхийд эхний 10 -т орох хэмжээний нөөцтэй учраас түүнийгээ дагаад байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг олборлон ашиглах эрчим хүчний ихээхэн нөөцтэй гэж үзэж байна. Манай улс 200 гаруй орд, 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тоймлон тогтоосон байдаг. Эдгээр ордод асар их байгалийн хийн нөөц байх магадлалтай гэнэ. Одоогийн мэдэгдсэнээр метаны хамгийн их нөөцтэй нь Тавантолгойн орд юм. Энэ сургаар Тавантолгой орд илүү үнэ цэнэтэй болж байна. Тавантолгойн ордын коксжих нүүрсийг олборлохын зэрэгцээ байгалийн хийг ч мөн ашиглах болж байна. Байгалийн хийг олборлох, ашиглахын тулд нөөцийг тогтоох шаардлага байгаа юм. Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхэд Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангах утаанаас салгах шинэ гарц нээгдэнэ гэж харж болох билээ. Засгийн газар болон нүүрсний салбарынхан метан хийг ашиглахад ач холбогдол өгч эхэлсэн байна. Тодруулбал, Таван толгойн ордод нүүрсэн давхаргын метан хий олборлох туршилтын үйлдвэрийг хоёр жилийн өмнө байгуулжээ.

 

Ц.БАЯР

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүүхэмсэг Баяр Замын үүдын чөлөөт бүсэд очтол хагас дутуу хашаа байсан нь хэдэн жилийн өмнө болсоныг санаж байна., одоо энэ үйлдвэр гэсэн чинь нэг шавар нь унасан өрөө, нэг малийсан тарган гүзэээ дарга, богино банзалтай 1 будмал хүүхэн 3 байгааг хэлээд байгаа юм уу? Үзэгдэж харагдсан юм алга аа??
2017-04-19