Улаанбаатар
Серена Уильямс жирэмсэн болжээ
2017-4-20

 

АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс  жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тамирчин бүсгүй өдгөө 20 долоо хоногтой жирэмсэн хэмээн түүний ойрын эх сурвалж мэдэгджээ.

 

Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Reddit" сүлжээгээр дамжуулан сүй тавьсан тухайгаа зарласан юм. Серена жилийн өмнөөс "Reddit" сошиал сүлжээний үүсгэн байгуулагч Алексис Оханян болзох болсон билээ.

 

Хос анхны хүүхдээ өлгийдөн авсаныхаа дараа хуримаа хийхээр төлөвлөж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин