Сиричүүдийн эсрэг зарин хийг ашиглажээ
2017-04-20

 

Олон улсын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/ Сирийн Идлиб мужийн Хан Шейхун хотноо ажиллажээ. Тус байгууллагын тэргүүн Ахмет Узумсу “Химийн зэвсэгт хордсон арван хүнээс дээж авч, тэдний эсрэг ямар төрлийн химийн зэвсэг ашигласан болохыг мэргэжилтнүүд тогтоолоо Лабораторийн шинжилгээний хариугаар иргэдийн эсрэг “зарин” гэх химийн зэвсэг ашигласан байна” гэж мэдэгджээ.

 

Гурван долоо хоногийн өмнө Хан Шейхун хотын иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглаж, 87 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтжээ. АНУ тэргүүтэй барууны орнууд иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглах тушаалыг Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өгсөн хэмээн буруутгаж, Пентагон Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын баазыг пуужингаар харваж, сөнөөсөн юм.

 

Харин Ерөнхийлөгч Ассад “химийн зэвсэг ашиглах тушаал өгөөгүй, энэхүү хэргийн ард террористууд эсвэл босогчид бий” гэсэн билээ.

 

Сирийн Ерөнхийлөгч 2013 онд Америкийн “Фокс” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “зарин хийг гал тогооны хий гэж нэрлэдэг. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Энэ хийг хэн ч гэртээ хийж чаддаг болохоор тэр. Сирийн ямар ч босогч зарин хийг хийж чадна” гэж ярьж байжээ. Террористууд Дамаск хотноо 2013 оны есдүгээр сард алан хядах ажиллагаа зохион байгуулах үеэрээ зарин хийг ашиглаж байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ сайтын гадаад мэдээ оруудаг Б.Дэлгэрцэцэг гэж нэг тархи нь бүрэн иргэсэн сэгсгэр байна. Маш олон удаа алдаатай, тэр ч байтугаа бүүр буруу мэдээ бичиж суудаг.
2017-04-20
Зочин:
Зарин шүү дээ.
2017-04-20
иргэн:
Харин тийм
2017-04-20
Монгол:
Сарин биш Зарин гээч ээ.Сэтгvvлч та нар боловсролоо ДээшлvvЛээч ээ!
2017-04-20