Улаанбаатар
Ханхүү Уилъям хатагтай Бекхэмийг шагнав
2017-4-20

Британийн “The Spice Girl” хамтлагийн экс гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийн төрийн дээд одонгоор энгэрээ мялаасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өчигдөр нөхөр, Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэмийн хамтаар хатан хааны Букингемийн ордонд хүрэлцэн ирсэн байна.

 

Угсаа залгамжлах ханхүү Уилъям, хатагтай Бекхэмийн загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн “OBE” одонгоор шагнажээ.

 

Викториа хэдхэн хоногийн өмнө 43 нас хүрсэн билээ. Тэрбээр сэтгүүлчдэд “Гайхалтай гэнэтийн бэлэг байлаа” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ter zogsoj baigaag ni.. uvchin zovlondoo shanalj turj etseed bur sur suld ami ni haanaa bnaa gemeer yamar muuhai yum be...iim turanhai baih ni uurt ni tiim l saihan bdag yum bhdaa....
2017-04-22