Бадмаа даргын тансаглал хаана хүрч зогсохыг Балхаа бид гурав таашгүй нь
2017-04-20

“Монгол Улс хямарчихсан. Ард түмэн бүсээ чангалж, үрэлгэн зардлаа танахаас өөр аргагүйд хүрсэн. Эдийн засаг маань эмнэлгийн сэхээнд байгаа учраас иргэд минь бүсээ чангалж үзээрэй. Биднийхээ зовлонг ойлгоорой” хэмээн эрх барьж буй Ардын намын эрх мэдэлтнүүд мөн ч олон удаа гуйсан даа. Тиймдээ ч өнгөрөгч долоо хоногт УИХ- аар хэлэлцэж баталсан 2017 оны төсвийн тодотголоор зүдэрсэн ард түмнийхээ халаасыг нэгмөсөн сэгсрэх шийдвэр гаргасан билээ.

 

Амьжиргаанд нь нэмэр болдог байсан хүүхдийн мөнгийг нь тэд хасчихсан. Хувийн хэвшлийн гайгүй компанид ажиллаж, 1.5 сая төгрөгийн цалин авч болохгүй ээ гэж хуульчиллаа. Зовж олсон, зольж олсноос үл хамааран 100 сая төгрөгтэй л бол та татвар төл хэмээн төр маань шаардлаа. Өдрийн хоолоо залгуулдаг амьжиргааны ганц унаа нь болох приус машинаа ч унаж болохгүй хэмээн зарлиг буулгасан. Төрийн албанд ажиллах орон зайг нь багасгаж, тэтгэвэрт гарах насыг нь хүртэл уртасгаж ядарсан иргэдээсээ татвар хурааж байна.

 

Ингэлээ гээд бид бухимдаагүй. Өгөх ёстой бол өгье, улс минь үнэхээр дампуурлын ирмэгт байгаа бол татвар хураамжаа нэмээд ч болов хямралаас гараг гэсэн хүлцэнгүй сэтгэлээр хандсан. Гэвч тийм биш байж. Ядарсан ард түмнийхээ халаасыг юу ч үлдээхгүй сэгсэрчихсэн атлаа задарсан дарга нартаа төр төмөр нүүрээ үзүүлдэггүй юм байна.

 

Үүнийг өнгөрсөн мягмар гарагаас эхлэн цахим орчинд цацагдаж эхэлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн тансаглал нотолж өглөө. Хувийн хэвшлийнхэн мөнгөө өөрсдөө олж олон жил ОХУ-ын нэг компанийн мэдэлд байсан 49 хувийг олж ирсэн нь саяхан. Гэтэл төр “Бид авах гэж байхад та нар түрүүлчихлээ. Ер нь энэ чинь төрд байх ёстой юм” хэмээн улайм цайм дээрэмдчихсэн гэдэг. Хэдэн зуун сая ам.доллар гаргаж худалдаад аваад ирсэн өмчийг нь ширхэг ч зоос хялаалгахгүйгээр булааж авсныхаа дараа төр өөрийн даргаа томилж, ТУЗ-ийн гишүүдээ хүртэл алдарт уяачдаар бүрдүүлээд томилчихсон.

 

Төрийн мэдэлд “Эрдэнэт” ирвэл ард түмний амьдрал сайжирч, задарсан хувийн хэвшил биш ядарсан монголчууд хожно оо хэмээн хулхин дээр цэцэг ургуулахаа ч тэд мартаагүй юм. Гэвч төрийн өмчийн мэдэлд очсоноос хойш эгэл ардын амьдрал дээшилсэнгүй. Эсрэгээрээ эрх мэдэлтэй даргын амьдрал л маш хурдан хугацаанд өөрчлөгджээ.

 

24.5 сая төгрөгийн цалинтай болж, 300 сая төгрөгөөр машин худалдаж авлаа. ТУЗ- ийн гишүүдээ хүртэл хамгийн багадаа 10 сая төгрөгөөр цалинжуулах нь тодорхой болж байна. Энэ цамаархлаа тэд “харин ч багасгасан байдал” хэмээн өмөөрсөн удаа бий. Өмнөх дарга, цэрэг зах замбараагүй халамж, цалин авч байсан. Харин ч манай захирал 10 төрлийн эрх хангамжаасаа татгалзсан буянтай хүн. Өмнөх дарга нар шиг тансаглахыг хүсээгүй юм шүү.

 

Эгэл ардынхаа дундаас төрсөн ийм л энгийн хүн дээ, миний дарга хэмээн “долоох” нь холгүй мэдэгдэл хийж байлаа. Тэгвэл Х.Бадамсүрэнгийн тансаглал дуусах болоогүй байжээ. Улмаар Эрдэнэт хотод амьдрах орон гэрээ нийт 200 гаруй сая төгрөгөөр тохижуулсан нь баримтаар ил болж, сошиал ертөнцөөр дүүрэн түүний тансаглалын тухай пост бичигдэж байна. Минутад 2240 төгрөгийн цалин авдаг түүн шиг болохыг мөрөөдсөн хүмүүс ч олширлоо.

 

Эрхэм дарга Х.Бадамсүрэн маань Эрдэнэтэд “тухлах” орон гэрээ эхлээд 24 сая төгрөгөөр завсарласан гэнэ лээ. Тэгвэл энэ удаад түүний унтах ор, үзэх зурагт, гал тогооны тавилгад нийтдээ 180 сая төгрөг зарцуулсан баримт ил болов. Энэ бүхэн худлаа сенсаацилсан тоо биш. Эсвэл хэн нэгний нэр хүндэд халдах гэсэн гүтгэлэг ч биш. Чухамдаа гарын үсгээ дурайтал зурчихсан, тамга тэмдэг бүхий албан баримт нь олон нийтэд ил болчхоод байгаа юм.

 

Бадмаа даргын байрны тавилгын үнийн дүнгээс заримыг нь онцолбол, MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8.1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан аж. Мөн 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитк, агаар шүүгч, холигчоо хүртэл авхуулахад 2.8 сая зарцуулж, MELODIA брэндийн найман сандалтай ширээг 16 саяар авчээ.

 

Цаашлаад DONATELLO брэндийн буйдан 21.5 сая төгрөгөөр, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 саяар, жижиг ширээ 3.2 саяар тус тус авч зочны өрөөг тохижуулсан байна. Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй гэнэ. Нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 саяын унтлагын иж бүрдэл, ажлын өрөөг нь 8.6 саяын тавилгаар “тоногложээ”.

 

Ийм л үлгэрийн гэмээр харшид эрхэм дарга маань тухална. Асуудал ингээд дуусахгүй биз. Цаашлаад албан тасалгаа нь эрхэм даргад таалагдахгүй бол хэрхэх вэ. Брэндийн зүйл эдэлж хэрэглэж ирсэн нэр хүндээ бодоод албан өрөөгөө тохижуулахыг хүсэж л таараа. Ёстой л твиттер хуудсанд жиргэсэнчлэн, Бадмаа даргын шунал хаана хүрч зогсохыг Балхаа бид гурав таашгүй нь ээ. Хувийн эрх ашгаа биш ард түмнээ боддог дарга юм бол тавилгад зарцуулсан 180 сая төгрөгөөр насаараа энэ үйлдвэрт ажилласан гурван хүнийг байртай болгохгүй яасан юм бэ.

 

Хэмнэлт хийж, хэтэрхий цамаан загнахгүй гэж амласан л юм бол ГОК-ийн буудалдаа ч болов байрлахгүй яасан юм бэ, Бадмаа дарга аа. Энэ албан тушаалд мөнхрөхгүй нь тодорхой учраас ингэтлээ бууриа засах хэрэг байсан ч юм уу. Ингээд бодохоор тансаглал дахиад ч үргэлжлэх нь. Даргаас гадна ТУЗ-ийн гишүүд гэх том эрх мэдэлтэй хүмүүс бий. Тэд ч бас хүмүүс. Даргатайгаа адилхан оронд унтаж, брэндийн тавилгатай жорлонд бие засмаар санагдаж л таараа. Тэр болгонд төрийн өмчийн компаниас л мөнгө урсана. Энэ мэтээр тансаглал “Эрдэнэт” үйлдвэрт хэрээс хэтэрлээ. 

 

Төр хямраагүй юм байна. Хурган дарга нартаа тансаглах эрх мэдэл өгчхөөд, наагуур нь эдийн засаг сэхээнд орлоо, иргэд минь туслаач хэмээн жүжиг тавьж байжээ. Хувийн хэвшлээс улаан цайм дээрэмдсэн зорилго нь ч энэ байж. Цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хэрхэх бол. Хэдэн тэрбум төгрөг он залуухан бандгар хар машины төлбөрт явж, хэчнээн даргын орон байрыг тохижуулахад зарцуулагдах бол. Эрхэм дарга нарын эдэлж хэрэглэж буй бүхэн хэдхэн жилийн дараа таалагдахаа болж алтан жорлонд “юу яамаар” болбол яана аа.

 

Төрийн өмчийн компани өнө мөнхөд ашиггүй ажиллаж ирсэн хамгийн гол шалтгаан даргын тансаглал, улстөрчдийн шахаа байдаг бичигдээгүй хууль Монголд хэрэгжээд удсан. Тэнд ажил явдаггүй харин шахаа хийгддэг. Алдагдалтай ажиллах эсэх сонин биш. Дарга ашгаа олох л чухал. Албан тушаалд өөрсдийн хүмүүсээ шургуулсан хүн бүхэн мөнгөө өсгөхөөр улайрч, хувийн шахаагаа хийж эхэлдэг.

 

Эрдэнэт хэзээ, хэзээнээс л дарга нарын шахааны объект, саалийн үнээ байлаа. Энэ удаад ч зарчим өөрчлөгдсөнгүй. 55 сая төгрөгийн цалин 24 сая болгож буурууллаа гээд чанарын ялгаа огт гарахгүй нь ээ. Хувийн тансаглал, шахааны бизнесээ үйлдвэрт шургуулчихвал сарын цалингаасаа хасуулах юу ч биш нь тодорхой. Эцэст нь магад үнэн ялж мэдэх юм. Энэ компани хувьд шилжиж илүү ашигтай ажиллах цаг ирж л таараа. Харин тэр болтол ашигтай ажиллах тухай яриа зөвхөн мөрөөдөл хэвээр үлдэнэ.

 

Тэр болтол дампуурахгүй үлдээсэй гэж залбирах л үлдлээ. Төр минь хямраагүйг бид мэдлээ. Нэг цэцэрлэг барьчих мөнгөөр ганц “хурган” даргаа эрхлүүлдэг хэтэрхий баян, хэтэрхий цамаан төртэй гэдгээ мэдлээ. Одоо дуугүй сууж, дарлуулдаг цаг нь өнгөрсөн. Эрдэнэт үнэхээр л ард түмний өмч юм бол дээрэмчдээс хариуцлага нэхэх цаг нь ирсэн байна. Тансаглал, цамаархлыг нь таслан зогсоохыг шаардах цаг нь ч болж. Үеийн үед ийм байсан хэмээн эвлэрч суухын хэрэг юун.

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хэдэн настай хүн вэ? Шунал нь дундарсан л баймаар харагдах юм. Тэтгэвэрт нь гаргасан нь дээр байх.
2017-04-23
зочин:
өөрөө ёс мэддэг бол гадны хүмүүс гэрт зочлоод байдаггүй юм. Зочилсон тохиолдолд монгол гэр байвал тоож харна уу гэхээс, ийм тэнэглэлийг хөх инээд нь хүрээд л өнгөрөөнө.
2017-04-23
ЗОЧИН J&J:
ЭНЭ МАН - ЫНХАН ЮМ ҮЗЭЭГҮЙ , АРЧААГҮЙ , ШУНАЛТАЙ ХӨГИЙН НОВШНУУД ...ЭГЭЭ ЧИ УРЬД НЬ УНТАХ ОР , ХӨНЖИЛЧГҮЙ БАЙГААГҮЙ БИЗДЭЭ , ТЭР ХОТЫН ДАРГА БОЛСОН УХНЫГ БАС ХАР ,АЖЛААЧ ЮУНААС ЭХЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙЖ АЛБАН ӨРӨӨГӨӨ ТОМСГООД ТАНСАГЛУУЛЖ ТОХИЖУУЛААД БАЯН МУУР ШИГ ЗАГНАСНЫ НЬ ЯАНА , АМЬГҮЙ АЛБАТУУД
2017-04-21
лхагва:
иймэрхүү байдлаар удаан тэсэхгүйнээ цөмийг нь дэлхийгээс зайлуулах хэрэгтэй
2017-04-20
Zochin:
Matariin Orond torson mangos .
2017-04-20
Zochin:
Mongold ussen tsever khitad.
2017-04-20
Zochin:
Tsever khitad,khuurmag mongol.
2017-04-20
Zochin:
En asuudaliig erkhevesh Taslan zogsookh yostoi. Odoo l zogsookhgui l bol khojim kharamsaad barasgui bolnoo.
2017-04-20
Зочин:
Tom teneg
2017-04-20
Зочин:
shorond ilgeene gevel eruul mend muu geh baihdaa! eruul esehiin shalgaad eruul bol ajluulii! daraa ni shorond yvlaa gehed iluu dutuu yum yrihgui
2017-04-20
Зочин:
yos zuitei huniig taviachee! yu ch uzeegui guilgachin zangaa boliochee! badamsuren monrostsvetmetiin munguur doktor tsoliig hudaldaj avsan bna! ene hunii tolgoi medleg hurehgui bol yaraltai solihgui bol iluu ih ideh magadlal asar undur bna
2017-04-20
Зочин:
zailuulaachee! yamar ch yos zui alga!
2017-04-20
Зочин:
монгол гэдэг нөхөр эрүүл үү юу яриад байна. ам хэлээ билүүдлээ ч гэх шиг. тэр тансан хэрэглээ нь хувийнх юм бол хувийнхаа мөнгөөр л байх ёстой биш үү. Ямар муухай шуналтай амьтан бэ Бадамсүрэн гээч нь. Яаж хүний нүүр харж байна. юу ч үзээгүй амьтан дарга болж дээ эднийд хэн ирлээ ч тавилгыг нь сонжих уу тоох уу. Өөртэй нь адилхан юм л ирвэл юу юм гэхээс.
2017-04-20
Монгол:
Юунд ингэж ам хэлээ билүүдэж байдаг юм, том үйлдвэрийн том захирал үнэтэй тавилга хэрэглэхэд болохгүй юу байх вэ, тэгээд гадны хүн гэрт нь зочилоход муу харагдах ёстой юу, цаана нь энэ үйлдвэрийг ашиг өндөртэй ажиллуулж, татвар өндөр төлөх нь гол асуудал, дараа жил ашиг ихсэж үү, буурч уу гэдэгийг л үз, тэгээд буурсан байвал асуудал ярих ёстой, аливааг томоор нь харах чухал болохоос сандал ширээтэй зууралдаад байвал цаашид явахгүй, уг нь энэ хүнийг уул уурхай чиглэлдээ сайн толгой гэж л хараад байгаа, үр дүнг нь харья, үнэхээр олон зуун сая долларын ашиг улсад гаргаж өгөөд байвал энэ зэрэг тансаглал ядаргаа шүү, хоёрын хооронд муу тансангалдаггүй мануухай тавьсанаас энэ нь дээр байдаг юм даа, энэ үнэн
2017-04-20
зочин:
өөрөө ёс мэддэг бол гадны хүмүүс гэрт зочлоод байдаггүй юм. Зочилсон тохиолдолд монгол гэр байвал тоож харна уу гэхээс, ийм тэнэглэлийг хөх инээд нь хүрээд л өнгөрөөнө.
Зочин:
Tom teneg
Ард:
ЭРДЭНЭТЧҮҮД ЭЭ, БОСОЦГОО, МОНГОЛЧУУД АА, БОСОЦГОО! АРАЙ ХЭТЭРЛЭЭ. ТЭВЧЭЭР БАРАГДЛАА. ЛУЙВАРЧДЫГ УСТГАЯ!
2017-04-20
МАН:
БУУДААЧ
2017-04-20
Фу Жы Дао:
Энэ өвгөн жорлонгийн суултуур дээр суухдаа Ми овогтын бүдүүн бөгсийг бодож баасаа хүргэдэг.
2017-04-20
Зочин:
mongolchuud mini yasan chi khultsenguy yum be dee .iim khulgaychidtay uzeltsekh kheregtey shuu dee
2017-04-20
Зочин:
mongolchuud mini yasan chi khultsenguy yum be dee .iim khulgaychidtay uzeltsekh kheregtey shuu dee
2017-04-20
Zochin:
Boliochee MAN
2017-04-20
Цус шингэлж судас эрүүлжүүлэх Ли Эр Кан:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ - Цус шингэлэн, холестриныг бууруулж, цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт шигдээс-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент сетка тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Бусад бүхий л эрхтний судас хатуурч нарийсах, түүнээс шалтгаалах цусан хангамжийн дутагдлууд зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлдэгээрээ давуу талтай. ҮНЭ 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, Лавлах утас 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-04-20
иргэн:
Хувийн өмч байсан бол ингэж чадах уу.
2017-04-20
Цус шингэлж судас эрүүлжүүлэх Ли Эр Кан:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ - Цус шингэлэн, холестриныг бууруулж, цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт шигдээс-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент сетка тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Бусад бүхий л эрхтний судас хатуурч нарийсах, түүнээс шалтгаалах цусан хангамжийн дутагдлууд зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлдэгээрээ давуу талтай. ҮНЭ 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, Лавлах утас 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
хэхэ:
энэ нөхөр шоронд суух ёстой
2017-04-20
Padama:
аль ч төрд аргыг нь олоод юмыг нь өгөөд албан тушаал авчихдаг Амны хишигтэй хүн гэжугаа, мөнгө байхад ч юу байхав дээ
2017-04-20
DOLINGOR:
BADMAA DARGA NI BANDAASHAA ALTAAR HIILGEJ UMSUNU GEJ BGAA HU
2017-04-20
Bat:
Ард түмний өмч ард түмэндээ ирлээ гээд тархи угааж ядуусыг молигодож сурсан эрхэм гишүүд дарга нар төрийн өмчөөр тансаглаж шахааны луйвраар баяжих гэж л Эрдэнэт эзэгнэж байгаа нь уур бухимдалыг дээд цэгт хүргэж нөгөө шударга ардчилсан нийгэм чинь хаана байна хувьсгалт тэмцэлд босох цаг болжээ.
2017-04-20
омбоо:
Биднийг мал гэж боддог юм болуу Албан тушаалтны орон тоо авдаг тонодог мөнгө нь л нэмэгдээд ард олноос хамдаг татвар гувчуур нь өсөөд байдаг Төр гэж алга харин мафийн тогтолцоо сүлжээ л байгаа харагдах юм Бид ч дэндүү хүлцэнгүй байна Бидний буруу гэвэл энэ л юм даа
2017-04-20
otgoo:
энэ их мөнгөар хүүхдийн эмнэлэг ч болохноо барьсан бол энэ олон хүүхдүүд өвчиндөө шанлан эмнэлэгийн шалан дээр хэвтэхгүй б.х б сан даа
2017-04-20
irgen:
hulgaich naryg tejeeh bidnii tuldug tatvar, heregleenii tulbur nemegdseer l.
2017-04-20
otgoo:
Хүүхдийн мөнгийг танаж олон хүүхдийг өлсгөн байж тансаглах нь жаргал юм б.хдаа
2017-04-20
Бямбасайхан:
Бадамсүрэн новшоо Халхын буяныг зөв даагаарай
2017-04-20
zochin:
Dandaa hel amand orootsoldoj bdag ene zunusun amitnaas uur bolovson huchingui boloo uy MAN.Enenii Erdenetiig giiguuleh ch yostoi luuluu bailgui dee.
2017-04-20
Зочин:
Az boloxod boov ni bosoxgui um daa
2017-04-20
Зочин:
Лалын шашинд орсон лалар гэнэ лээ. Олон авгай гаремтай, алтан жорлонтой байх ёстой юм аа гэж манай орцны Дулмаа гуай ярьж байна. Та минь. Заяа нь дэлгэрэг, Султанхаан болог!
2017-04-20
Зочин:
Монголчууд бид яамарч хүлцэнгүй ард түмэн юүм бэ
2017-04-20
Зочин:
Арай л дэндүү юум.хэлэх ч үг алга даа
2017-04-20
Зочин:
100 хувь улс авахын цаад учир нь энэ шүү дээ
2017-04-20