Улаанбаатар
Чуулганы хуралдаан эхэллээ
2017-4-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэллээ.

 

Гишүүн О.Баасанхүү Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхээс өмнө Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг сонсмоор байна. Эхлээд хууль бус мөнгөө нийгэмчлэх хэрэгтэй. Тиймээс хэлэлцэх асуудлын дарааллаас хасъя. Нэг их наяд төгрөгийг гурван банкаар дамжуулж, аж ахуй нэгжид шилжүүлсэн шалгалтын дүнг хэлэлцье. MCS компанид тэр мөнгө бүхэлдээ орсон гэж байгаа. Прокурорын хуулийг хэлэлцэх үед телевизээр генерал, сайд байсан хоёр хүн юм яриад байна. Төрийн нууц яриад ч байгаа юм уу. Хэвлэлээр биш хуулийн байгууллагаар яримаар байна” гэлээ.

 

УИХ-ын дарга М.Энхболд “Шалгалт тавдугаар сард дуусна. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийднэ” хэмээлээ.

 

Ингээд Хөрөнгө оруулалтын банкны  тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин