Улаанбаатар
Тэр өрөөндөө шатар тоглож суугаа...
2017-4-20

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1962 оны энэ өдөр Улаанбаатар хотод төрсөн. Гэвч  Ардчилсан хувьсгалын үндэслэгчдийн нэг, ардын түмний хайртай эгэл даруу хүү 1998 оны аравдугаар сарын 2-ны  өдөр 36 насандаа бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Түүнээс хойш 19 жил өнгөрч. Улирч одсон он цагийн урсгалд монголын ард түмэн, гэр бүлийнхэн, журмын нөхөд нь түүний ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн жаргалтай хаврын энэ өдөр, хэрцгийгээр амиа алдсан жиндүүхэн намрын тэр өдөр бүрийд гэгээн дурсгалд нь зориулан босгосон хүрэл хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэсээр ирсэн. Тэд өнөөдөр ч мөн янжуур барин алсыг ширтэн бодлогоширч зогсоо эгэл дүртэй хөшөөнд нь цэцэг өргөж, түүнийг нэхэн саналаа.

 

Цэцэг өргөх ёслолд оролцсон С.Зоригийн үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг олон “Хэрэг илрээсэй” гэдэг үгийг л хэлдэг байв. Харин өнөө жил С.Зоригийн амийг хөнөөсөн этгээдүүдийг баривчлан хорьж, ял сонсгоод буй. Гэсэн ч “Захиалагчийг нь олж тогтоогоогүй тохиолдолд бид хэрэг илэрсэнд тооцохгүй” гэдгийг түүний ах С.Баяр хэлсэн.

 

МоАХ-ны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн,  Дэд бүтцийн хөгжлийн сайд Санжаасүрэнгийн Зориг өнөөдөр амьд сэрүүн байсан бол 55 насны сүүдэр зооглох байв. Түүний мэндэлсний 55  жилийн ойд зориулан Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран гэрэл зураг болон эдлэл хэрэглэлийг нь үзэсгэлэнд дэлгэсэн байна.

 

 

Түүний ажилдаа явдаг байсан замд нь босгосон “Монголын ард түмнээс” гэсэн даруухан бичигтэй хүрэл хөшөөнд  дүрсэлсэн хүрэн цүнх, 1990-ээд онд өмсөж байсан саарал костюм, эрээн зангиа, амиа алддаг өдрөө өрөөндөө тоглож суусан элэгдэж хуучирсан шатар зэргийг үзэсгэлэнд байршуулж олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлэв.

 

1981 онд ОХУ-ын Москва хотод сурч байхдаа өөрийн төрсөн дүү С.Оюундаа бичиж байсан захидлыг нь үзэсгэлэнд  дэлгэсэн нь анхаарал татав. Уг захидалд “Бүтэн гурван сар хэнээс ч захиа аваагүй байж байгаад  нэгэн зэрэг гурван зэрэг  захиа аваад хагартлаа  баярлалаа. Тэгээд баярлаж гүйж байгаад  ванны өрөөний хаалганд  хуруугаа хавчуулчихдаг юм байна...” хэмээн үйлдэл нэг бүрээ гаргацтай гэгч нь бичиж илэрхийлсэн байв.

 

 

Энэхүү захидлын талаар түүний дүү С.Оюун “Тухайн үед интернет гэж байсангүй. Бие биендээ захидал их бичдэг байлаа. Ах маань Москвагийн их сургуулийн одооныхоор улс төр судлал тухайн үеийн хэллэгээр бол шинжлэх ухааны коммунизмын онолоор суралцдаг байсан. Ах маань 20 гаруйхан настай ч улс орныхоо хөгжлийн төлөө олон зүйл бодож явсан нь залуудаа бичиж байсан захианаас нь харагддаг” хэмээн дурсан ярилаа.

 

Хүрэн цүнхны нь цахилгаан эвдэрч, бариул нь багахан элэгдэж хуучирсан. Саарал костюмынх нь  ханцуй, зах нь эмжээрээрээ сэмэрчихсэн байх нь зүдүү ядуудаа биш зүтгэж, хийж бүтээж явсныг нь гэрчлэх шиг санагдав.

 

Тэр шатар тоглох дуртай нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч 1996 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, олон улсын тэмцээнд монгол шатарчдыг оролцуулах шанг татаж явсан түүхтэй. Дэд бүтцийн хөгжлийн сайд байхдаа эдэлж хэрэглэж байсан шатрын хөлөг элэгдэж хуучирныг үзвэл тэр шатар нүүх даанч дуртай байсныг нь мэдэж болмоор.

 

 

 

Тэр үргэлж л шатар нүүж, ухаан бодлоо уралдуулах дуртай байсан гэдгийг журмын нөхөд нь хэлдэг. Амиа алдсан гашуун өдрөө ч Төрийн ордонд шатаж нүүж суугаад гэртээ хариад харамсалтайгаар хорвоог орхисон гэдгийг монголын ард түмэн бүгд мэднэ.

 

Гэхдээ С.Зориг одоог хүртэл монголын ард түмний сэтгэлд  бол өрөөндөө шатар тоглож суугаа...

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zorigiin hereg sal byryy siidbertei hohirogch nar:
Hamgiin saihan hamgiin ynench ard tymeniihee telee zeb yg helj ylas yndesteniihee emne hyleesen yyrgeen jinhene yosoor medersen medsen hyn baisan daa!hynii sain ni hamgiin muu zalit etgeedyydiin gart ami yregddeg yum bna!Mongol ylas gej baigaa bol ene hereg ynen zeb siidegdeh l yostoi gej ard tymen haryyldan syyna!Muu eej ni aris mahtaigaan hataj nas barsan daa!!!eh hynii setgel yamar ikhe hezyy baisan bol gehees odoo bodohoos yas yanginah yum!iim muuhai zalit ylas tor hiisen sydraga bys?Ylas torchid yheliin muugaaraa eersdeen yhej daldrah chag ni irne!yynd l harin itgeltei syyna!hereg ni ilrene ch ilrene gedegt yamagt ynemsiltei syyna!sain hyn saihan gegeersen bidnees arai eereer harj chadsan tiim tom ylas tercheen heneesen Mongol yls yaj eedteihen baih be?...Ene bol bidnii yiliin yr?.....Odoo ene Elbegdorj,Bat-yyl Bylgan nariig yasiig ni gartal salgah heregtei!!!men zahialga egsen nyyz noyontongyydiig il bolgoj suuhiin siidberiig hychingyi bolgoh ni zyitei!
2017-04-26
Зочин:
Daanch dee en horwoo sainiig n shil awad odoh yumdaa bid mun azgui uls yumda ene hun ter uduriig ungurusun bol chigere ene nowshnuudiin tolgoid n suuj ingej dawraahguil bsn boluu
2017-04-24
Ard:
S.Zorigiig mani met ni dvgnej tcegnex xvn bish ee.Estoi l erdemt xvn daruu. Ix moron dolgoon gedeg l baisan sh dee.Ex oron ard tvmniixee erc ashigiig xuwiinxaa erx ashgaas deegvvr tavij ondor alban tushaald baisan ch egel daruu shudarga baisan ni xar amia bodogchid.shunaltan.albanii xeneetengvvdiin durgvitceliig xvrgej shudarga zangaasaa bolj l amia aldsan shvv dee ter baisansan bol elbegdorjtonguudiig ingej dawraaxgvi es zvi uxamsaraaraa icheex baisan....ichsen xvn xvn alna gej manaixan yasan ch vnen vgtei ard tvmen ym.Burxan tengeriin ornoos ch ex oron ard olnixoo toloo sain saixaniig bodon estoi l mongolchuudiin saruul yxaand itgen baigaa daa. Mongolin toloo tcoxilox zvrxtei yvsan erxem sain torliig oloo baixaa.
2017-04-21
Зочин:
энэ хүн өдийд амьд байсан бол манай улсын улс төр одоогийнх шиг ийм дэндчихсэн бохир болохгүй байсан байх гэж боддог. 2000 оноос хойш улстөрчид нэртэй муу хүмүүсийн балгаар л манай улс ийм хөгийн муухай боллоо шд
2017-04-21
harin tiimee:
ZA ER NI BOL SHUDRAGA HUN BAISAN BOLVUU DAA.ARD TUMENDEE SAIN SAIHNIIG HUCH HIISEN ZUIL NI BURUU TIISHEE ERGEED YAVCHIHAAR SETGELEER IH UNASAN MUN ARHIIG OVOO UUSAN BOLVUU YAG UNENDEE BOL MONGOLCHUUD ENE HUNIIG ALAAGUI L BOLVUU DAA HERGIIG ILRUULHED MANAI TURIIN HUCH HUREHGUI BAINA ARGAA YADAHDAA 2 NAM MAANI NEGIIGEE UNAGAAH ZEVSEG BOLGOJ BAINA UU DAA
2017-04-21
Зочин:
Би үнэндээ мэдэхгүй энэ хүн тийм мундаг хүн байсан юм уу?
2017-04-20
Zochin:
Hairan hun.mash ih haramsdag daa.uhaanii dalai bsan daa.
2017-04-20
Зочин:
хөөрхий энэ хөшөөг харахаарөрөвдөх юм хэн захиалсан хэн алсаныг тогтоосонгүй ховдынхон их муу хүмүүс юмаа
2017-04-20
Зочин:
Матруудын худал нулимас Монголын худал Ардчилал хэзээ дуусаж нурж унах вэ С.Зориг Удирдагч хүн заавал ухаантай байх шаардлагагүй Харин өргөн мэдлэгтэй боловсролтой чин үнэнч сэтгэлтэй хүмүүсийг араасаа дагуулах чадвартай байх хэрэгтэй гэв Монголд удирдагч байхгүй урвагч Дүлзэн араас хутга шаадаг Түгжил нар л их бий Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэж АРД ОЛОН ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХУРААХ ЗОРИУЛАХ хэрэгтэй болов
2017-04-20