Путинг “алуурчин” гэсэн сэтгүүлч ажлаасаа халагджээ
2017-04-20

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард “Фокс” сувагт ярилцлага өгсөн билээ. Уг ярилцлагыг тус сувгийн нэрт хөтлөгч Билл О Рэйлли авсан юм. Хөтлөгч эр ярилцлага авах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг "алуурчин" хэмээн хэлсэн нь олныг гайхшруулсан юм.

 

Тэгвэл хөтлөгч эр олон жил ажилласан ажлаасаа халагдсан талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ. Дээрх ярилцлагын дараа Кремлийн хэвлэлийн алба ярилцлагынхаа үеэр Ерөнхийлөгч Путинийг доромжилсон үгнийхээ төлөө хөтлөгчийг уучлалт гуйхыг олон удаа шаардсан ч тэрбээр  “Би уучлалт гуйхгүй. 2023 оноос хүртэл миний амнаас уучлаач гэх үг гарахгүй” гэсэн юм.

 

Гэхдээ хөтлөгч эрийн ажлаасаа халагдсан гол шалтгаан нь Путинийг гутаан доромжилсонтой холбоогүй гэдгийг албаныхан уламжилжээ. Тэрбээр олон жилийн өмнөөс тус сувагт ажиллаж байсан эмэгтэй ажилчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь илчлэгдсэн аж.  Уг асуудлаар шүүхэд гомдол гаргаад байсан таван эмэгтэйд тус суваг 13 сая ам.доллар өгсөн байна.

 

Энэ тухайгаа хөтлөгч эр “Хүүхдүүд минь энэ талаар бүү мэдээсэй хүссэн. Тиймээс л тэдэнд нөхөн төлбөр өгсөн” хэмээн тайлбарлав.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
РАВДАНЪ:
ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ҮХЭР ӨШӨӨТӨЙ ГЭЛТЭЙ БИШ, ТЭЭ. ЕРТӨНЦИЙН ЭЗНИЙГ ЯАЖ БАЙГАА МУУ ШААР ВЭ
2017-04-20
хэхэ:
ПУТЛЕР БОЛ КГБ-ЫН МЭРГЭЖСЭН АЛУУРЧИН ӨӨР ХЭН Ч БИШ
2017-04-20
хэхэ:
битгий хуцаад бай
2017-04-20
Зочин:
gaj donton bsan bna shdee xuuxduud n medeesei ..... tegvel ,,,, xun gutgex baitugai uuchlal guij surax biz
2017-04-20
хэхэ:
битгий хуцаад бай
Зочин:
Өмхий Америк сөнөвөл таарна.
2017-04-20
irgen:
hamgiin bydyyleg oron
2017-04-20