Тод гэрэлтээрэй, Г.Цагаандарь аа
2017-04-20

Г.Цагаандарь бүсгүй  хашаа, байшин,  иж бүрэн тавилгатай таван ханатай шинэ гэрээ хүлээн авлаа.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хоёр охины хамт амьдрах газаргүй болсон Г.Цагаандарь гэх бүсгүйд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн. Аяны хүрээнд цугларсан 13 орчим сая төгрөгөөр  БЗД-ийн 19-р хороо Цайз орчимд хашаа, байшин худалдан авч өгчээ. Мөн "Хужирт Эко гэр" ХХК-ийн  Г.Цагаандарьт иж бүрэн таван ханатай шинэ гэр бэлэглэсэн.

 

Хашаа байшин болон шинэ гэрийг нь өнөөдөр /2017.04.20/ албан ёсоор хүлээлгэн өгөв. Г.Цагаандарь “Хэлэх үг олдохгүй баярлаж байна. Улам бүр хичээж, хүний дайтай сайхан амьдрана. Хоёр хүүхдээ сайн хүн болгож өсгөнө.  Тусласан бүх хүнд маш их баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Г.Цагаандарийг ажилд авахаар болсон. Түүнийг байгууллагын хашаандаа гэрээр нь буулгаж, манаачын ажилд авахаар болсон аж. Г.Цагаандарийг 650 мянган төгрөгөөр цалинжуулах  бөгөөд нэмэгдэл 20 хувийг сар бүр олгох болсон байна. Тэрбээр үндсэн ажилтны гэрээгээ хийсэн бөгөөд энэ сарын 24-нөөс албан ёсоор ажилдаа орно.

 

Иймд хандивын мөнгөөр худалдан авсан байшинг нь засварлаж хүнд түрээслэж түүний амьдралд нь нэмэр болгох шийдвэрийг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-аас гаргажээ.

 

Г.Цагаандарь бүсгүйг хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь нөхөр нь хоёр хүүхдээ орхиод гэрээ ачаад зугтсан тухай тэрбээр хэлсэн.  Улмаар амьдрах газаргүй болж Толгойт өртөөний буудалд хоног төөрүүлж явсан ч сайхан сэтгэл хүмүүсийн ачаар өнөөдөр гэртэй, байшинтай, ажилтай боллоо.

 

Өдгөө 23 настай залуу бүсгүйд одоо итгэл дүүрэн, сэтгэл тэнэгэр тод гэрэлтэж амьдрах  боломж бүрэн нээгдлээ. Хэрсүү бяцхан хүүхдүүд нь сайн цагийн эхлэл болох болтугай.

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
helloo:
amidral baylag shuudee delhii deer baih 7 terbum hunees yanzan buriin l bna shuudee.
2017-04-22
Archaagui erchyyd:
Ankhnii hair mini geed hichneen jil araas mini guij guicheed jremsen baihad mini, Hashaagaaraa dyyren mashintai ail baina lee geed bayan ailiin ohin dagaad yavtsiim daa. MGL-d bol archaagui hariutslagagui erchyyd olon bdg yum. Bi deed surguuli togsson odoo huviin co-naa ajilluulaad yavj bgaa. Ene dood hynii helsneer bi setgetiin ovchtei baij magadgui bolchihloo shyy he he he.
2017-04-21
Зочин:
бүгд л өрөвдсөн хайрласан хүмүүс. Гэтэл энэхүү явдал яг үнэн үү гэдгийг бодсон хүн байгаа болов уу? Би л лав эхнэрээ бөөрний өвчтэйн учир 2 хүүхдээ хаяад явсан гэдэгт огт итгэхгүй байна, сэтгэцийн өвчтэй л биш бол. Хаяж явсан нь үнэн байлаа ч цаана нь ямар нэгэн асуудал байгаа. Гэхдээ энэ хүүхэнд тусалж байгаа сайхан сэтгэлийг үгүйсгээгүй шүү,
2017-04-21
helloo:
amidral baylag shuudee delhii deer baih 7 terbum hunees yanzan buriin l bna shuudee.
иш:
Ядарсан нэгэнээ татаад авдаг өрөвч зөөлөн сэтгэл монгол хүнд л бий. Өөр оронд бол хоёр хүүхдийг нь салгаж асрамжинд өгөөд өөрийг нь амьдрах чадвартай гээд гудамжинд хаяна. Энэ ажлыг сэдэж зохион байгуулж байгаа тэр төрийн бус байгууллагынханд үнэхээр баярлаж байна. Янз бүрийн лоозон барьж шантааж хийдэг олон нийтийн байгууллагаас шал өөр байгаа шүү.
2017-04-21
АН, МАН ыг хараах минь:
Монголчууд эв нэгдэлтэй төрөө хуулийн дагуу удирдаад явсан бол яалаа гэж өрөнд дарагдаж, дэлхий даяар африкийн ядуу орнуудын эгнээнд тавиулан муулуулах билээ дээ. Төрийг нам удирдаж, нам дагасан луйварчид нь төрөөр тоглосон сүүлийн 27 жилийг хурдан мартах юмсан. Гэхдээ төрөөр тоглосон луйварчидтай хариуцлага тооцох л ёстой
2017-04-21
Зочин:
Тэр зугтаадаг шаард хариуцлага тооцдог Хууль Сайн эрс байна уу? Эхнэрээ хуухдуудтэйгээ хаяад явсан гэнээ Тийм хун хун мон уу
2017-04-21
Зочин:
Сайхан юмаа манай монголчууд
2017-04-20
Mongol xun:
Миний цөөхөн монголчууд эвтэй байхдаа хүчтэй юм аа. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг дээ. Энэ бүсгүйд тусласан бүх хүний буян нь дэлгэрэх болтугай.
2017-04-20
Зочин:
Бурхан харж олны буянг хайралжээ хичээгээрэй охин минь хүн чанаргүй муу хүмүүстэй битгий харьцаарай
2017-04-20
Зочин:
ЭХ ОРОНТОЙ АРД ТҮМЭНТЭЙ
2017-04-20
Зочин:
Итгэхэд бэрх л юм эмнэлэгт хэвтэнгүүт гэрээ ачаад зугтсанч гэх шиг,гэхдээ л яаж,юунаас ч болж салсан гэсэн жоохон хүүхдүүдээ хаяна гэдэг хмм.
2017-04-20
Зочин:
tsag xugatsaa bugdiig xaruuldag. xunii chanar tanigdsa shuu Tsagaandaria ter muuxai xun chanargui zaluug bitgii uuvhlaarai.Ter teneg zaluu xadmuud gex ter muuxai ulstai bitgii xaricaarai. Chi bugdiig zadna. Chamd bolon xuuxduuded n amjitl eruul enx az jargaliig xusie.
2017-04-20
zochin:
geree achaad zugtsan nuhur geree achaad butsaad ireh vii dee
2017-04-20