МХБХ-ны Үндэсний лиг Улаанбаатарын дербигээр эхэлнэ
2017-04-20

 

МХБХ-ны "Хүрхрээ Үндэсний лиг"-ийн тэмцээн энэ сарын 29-ны өдөр эхэлнэ. МХБХ-ны төв байранд өчигдөр лигийн АШТ-ий сугалаа болсон байна. Энэ жилийн Үндэсний дээд лигт Эрчим, Хангарьд, Хоромхон, Унаганууд, Дэрэн, Сэлэнгэпресс, FC Улаанбаатар, Улаанбаатар сити, Атлетик 220, Гоёо гэсэн 10 баг оролцохоор болсон бөгөөд сугалаа ёсоор нээлтийн тоглолтыг  FC Улаанбаатар - Улаанбаатар сити багууд  хийнэ.

 

Энэ сарын 29-ны бямба гаригийн 16.00 цагт МХБХ-ны талбайд эхний тоглолт болж, араас нь  Хоромхон-Гоёо багууд тоглох хуваарьтай байна. Харин 30-ны ням гаригт  Сэлэнгэ Пресс-Эрчим, Унаганууд-Атлетик 220, Хангарьд-Дэрэн багуудын сонирхолтой тоглолтууд болох юм. 

Хагас жилийн хугацаанд үргэлжлэх Үндэсний лигт энэ жил нийт 11 орны 39 легионер ирж тоглоно. Тэдний зарим нь багтайгаа аль эрт нэгдэж, улирлын өмнөх бэлтгэлээ базааж байгаа юм. Сонирхуулахад энэ жилийн тэмцээнд Италийн залуучуудын шигшээ баг, Сери А лигт амжилттай тоглож явсан чадварлаг легионер ирж өрсөлдөхөөр болжээ.

 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huvtsas ni deeree neeh muuhai kirill usgeer bichihiin
2017-04-20