Аарон Эрнандес амиа хорложээ
2017-04-20

 

Нэгэн үе NFL-н ирээдүй гэгдэж байсан, Нью Энгланд багийн тоглогч асан Аарон Эрнандес шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсоод удаагүй байсан. Тэгвэл өчигдөр тэрээр шоронд амиа хорложээ. АНУ-ын Массачусетс мужийн нэгэн хорих ангид байсан тэрээр өөрийгөө дүүжилсэн бөгөөд харгалзагч цаг алдахгүй түргэн тусламж дуудаж чадсан ч эмнэлэгт очмогцоо амьсгал хураажээ. 2012 онд Нью Энгландтай 40 саяын гэрээ хийж байсан тэрээр ердөө сарын дараа хүн амины хэрэгт буруутгагдаж, багаасаа хөөгдсөн юм. Улмаар 2013 онд түүнтэй холбоотой дахин нэг онц ноцтой хэрэг дэгдэж, үр дүнд нь бүх насаараа хоригдох ял сонссон юм.

 

Түүний тоглож байсан Нью Энгланд баг өнгөрсөн улиралд “Супер боул”-ыг хүртсэн бөгөөд Эрнанесийг амиа хорлохоос хэдхэн цагийн өмнө Цагаан ордонд зочилж, ерөнхийлөгч Доналд Трамптай уулзалт хийжээ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүний уг зан чанар удам судар гэж хүмүүжилд нь их нөлөөлөх юмда. Хайран залуу хэрэг алгаа
2017-04-20