Серена Уильямс бие давхар болжээ
2017-04-20

 

АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс хэсэг хугацаанд эх спортоос чөлөө авахаар болжээ. Учир нь тэрбээр жирэмсэн гэнэ. Нэгэн үе дэлхийн чансааг тэргүүлж байсан тэрбээр 20 долоо хоногтой жирэмсэн аж. Түүний хүүхдийн эцэг нь Хойд Америкт аль хэдийнээ танигдаад байгаа залуу бизнесмэн Алексис Оганян юм. Сэрэнагаас 2 насаар дүү тэрбээр олон нийтийн мэдээллийн reddit.com вэбсайтыг үүсгэн байгуулагч гэдгээрээ илүү танигдсэн нэгэн.

 

 Хосууд өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд албан ёсоор сүй тавьсан юм. Сонирхолтой нь өнгөрсөн нэгдүгээр сард Серена Уильямс Австрийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Ингэхдээ тэрбээр 2 сартай жирэмсэн байсан бөгөөд давхар биетэй үедээ Их дуулга түрүүлсэн анхны бөгөөд цорын ганц тамирчин гэгдэж байна.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин