Кармело Энтонигийн асуудал
2017-04-20

 

NBA-н Нью Йорк Никс багийн Сүпер од Кармело Энтони хэцүү асуудлуудтай тулгарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө багийн удирдлага нь түүнийг явуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан бол хувийн амьдралд нь өөр нэгэн асуудал үүсээд байна. Мело нэгэн тайчигч бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь ил болж, улмаар эхнэр Лала Энтони нь түүнээс тусдаа амьдарч эхэлсэн байна. Энэ тухай хэд хэдэн эх сурвалжууд баталж, Энтонитой дотно харилцаанд орсон бүсгүйг жирэмсэн болсон гэдгийг ч хэлж байна. Үр ашиггүй тоглолт, өндөр зардалтай Мелог явуулах хүсэлтэй байгаа Фил Жексонд энэ нь тун сайхан боломж болж магадгүй юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин