Алга болсон хүү эсэн мэнд олджээ
2017-04-21

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн гэх хүү энэ сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тухай мэдээ цахим сүлжээнд тархсан. Хүү өчигдөр /2017.04.20/ эсэн мэнд олджээ.

 

Б.Дэлгэрмөрөн энэ сарын 15-нд давтлаганд суухаар сургуульруугаа яваад таван өдрийн турш ор сураггүй алга болсон. Олон нийт хүүг олоход тус дөхөм болох үүднээс зураг бүхий мэдээллийг нь цахим сүлжээгээр хуваалцаж байв.

 

Хүүгийн ээж “Хүү минь олдсон. Сайхан сэтгэлт ард түмэн ахан дүүс хамт олон найз нөхөд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Одоохондоо хүүгээ амрааж байна. Эмчилгээ хийлгэж байгаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Туйлын их аз шуу
2017-04-23
zochin:
ashgui dee
2017-04-21
Zzz:
Za esen mend oldson bol yaamai da
2017-04-21
Aagii:
Yamar saixan medewee ashgui de
2017-04-21