Дэлхийн хамгийн үнэтэй хос дугуй
2017-04-21

Та замын дугуй сонирхдог бол Дэлхийн хамгийн үнэтэй хос обуд худалдаанд гарах гэж байгааг мэдсэн үү?

 

 

Энэ долоо хоногт АНЭУ-ын Дубай хотод энэ хос дугуйг худалдаанд гарахаар болжээ. Германы үйлдвэрлэгч Лайтвит компанийн бүтээсэн энэ дугуй нь мэргэжлийн дугуйчдад зориулагдсан бөгөөд бат бөх байдал, аэродинамикийн тал дээр төгс бүтээл гэнэ. Маш өндөр өртөгөөр, 20 гаруй инженерийн хөдөлмөрөөр бүтээгдсэн дискэн тормос бүхий хос обудыг худалдан авахад 6670 евро төлөх шаардлагатай. Дэлхийд өмнө нь ийм өндөр үнээр зарагддаг хос дугуй байгаагүй. Мэргэжлийн дугуйчдийн одоо хэрэглэж байгаа обуднаас даруй 5 дахин өндөр үнэтэй учраас үйлдвэрлэгчид зах зээл тун болгоомжтой гаргаж байгаа аж. Тиймдээ ч эхлээд баячуудын хот гэгддэг Дубайд 3 сарын хугацаанд худалдаж, турших юм байна.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин