Монголын дипломатч тамхины хэргээр саатуулагдлаа
2017-04-21

МОНГОЛЫН ДИПЛОМАТ АЖИЛТАН ХУУЛЬ БУСААР ТАМХИ ЗӨӨСӨН ХЭРГЭЭР СААТУУЛАГДЖЭЭ

 

 

Өчигдөр Монгол Улсын дипломат ажилтан Украин-Унгарын хилийн Лужанка боомтоор хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдан саатуулагдсан талаар Корреспондент сонин мэдээллээ. Онцгой албан татварын наалт бүхий баглаатай тамхинуудыг дүүрэн ачсан микроавтобусны жолооч сандарч тэвдсэн, сэжигтэй санагдсан тул саатуулсан байна.

 

Харин хилийн албаныхныг машинд үзлэг хийхээр очих үед жолооч машинаа онгойлгохгүй, ажилтнуудад саад учруулсан байна. Хилийн үнэрч нохойны тусламжтай үзлэг хийхэд хууль бусаар тамхи тээвэрлэж явсан нь илэрсэн тул машиныг битүүмжлэн, цагдаагийн газар болон аюулгүй байдлын төлөөлөгчдийг дууджээ. Цагдаагийн үзлэгээр Белоруссын дипломат дугаар бүхий Мерседес маркийн автомашинд дипломат шуудан нэрийн дор Монгол Улсын иргэн их хэмжээний тамхи тээвэрлэж явсан нь тогтоогдсон байна. Саатуулагдсан этгээд өөрийгөө Австрийн дипломат төлөөлөгчийн газар ажилладаг гэж мэдэгджээ. Хичнээн хэмжээний хууль бус бараа тээвэрлэж явсан, энэ барааны үнийн дүн хэд болох талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

 

 

Эх сурвалж: ekhsurvalj.mn

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Одоо Гадаад харилцааны сайд огцор гэх үү.
2017-04-22
Зочин:
Сайн саатуулаад шалгаад өгөөрэй. Яарах юмгүй тэртэй тэргүй наадах чинь хийх ажилтай биш. Боломж олдсон дээр сайхан шалгуулаад ав!!!
2017-04-21
irgen:
mongol uls, gadaad yam ene hynee olj shiitgeechee eh ornii ner gutaagaad yavdag huuchin diplomat nertei hulgaich naraa odoo boltol shiitgeegui baigaa umuu ???!!!!
2017-04-21
ахмад дипломатч:
За да одоо ч нэмэргүй биздээ Улс нь хүртэл хар тамхины үүр боллоо Ерөнхийлөгч нь лоозогнож ЗГ нь пээдэгнэж УИХ нь маадайдаг төр засагтай хойно
2017-04-21
ахмад дипломатч:
90 оны сүүл үеээс ямарч бичиг үсэг мэдэхгүй хэл ус байхгүй мэлийсэн юу хийхээ мэдэхгүй авгай хүүхэн,архичин баагий нар Монгол Улсаас гадаадад суух ЭСЯамдаар дилломат паспорттойгоор дүүрсэн Тэр цагаас эхлэн архи тамхи тэр ч байтугай хүний наймаагаар гаршсан бугнууд элчин сайд атташе цэргийн атташе болж ирсэн одоо ч тасраагүй байна Ямар муухай ичгэвтэр гэж санана Одоо бол хар тамхи зэвсгийн наймаанд орсон нь баттай үүнийг өөрчлөх цаг ёстой мөдгүй дэ нэг мөсөн хөнтөрсөн байгаа Гадаад яам нэхэд үндсэн ажлаа хийж чадахаа байж эдгээр ёс бус хүмүүсийн бузар наймаа хуйвалдаан хийдэг газар төдийгүй гадныхны зуучлагч болсон байж магадгүй шүү
2017-04-21
Зочин:
Yagaad barigdchihvaa . azgui gedeg ni
2017-04-21
irgen:
Ulsiin ner buzarsan Nobsh be.xelex ch ug alga
2017-04-21
ИРГЭН:
эНЭ ЛАЛАРЫНХАА НЭРИЙГ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ УЛСТӨРИЙНХӨН БУЗАРТАЖ ГҮЙЦСЭН ХҮН ХОГНУУД ШҮҮ ДЭЭ БАЯРААС ЭХЛЭЛТЭЙ
2017-04-21
ЗОЧИН:
МОНГОЛЫН ГЭХ ДИПЛОМАТ АЛБАНЫХАН ХИЛЭЭР ТАМХИ ГАРГАЖ БАЙГААД СААТУУЛАГДСАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ҮЙЛДЭЛ БОЛЖ БАЙНА , ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГОЛТ , ТОМИЛОЛТ ИЙМЭРХҮҮ Л , ГАДААД ХЭРГИЙН САЙДУУД НЬ , ЭЛЧИН , КОНСУЛУУД НЬ , ЗА ХИЛИЙН КОНТРБАНДАА БОЛЬЁ , ГЭРЭЭНЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЛУЙВАРДСАН УЛСЫН МӨНГИЙГ ГАДААДАД ОФФШОРТ ГАРГАСАН С . БАЯР МЭТИЙГ ХҮРТЭЛ ХААЦАЙЛЖ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛЖ БАЙДАГ - ЭНЭ ЯМАР САНААТАЙ ЮМ БОЛ . . .
2017-04-21
Зочин:
Яана даа, арай намдаа мөнгө олох гэж байгаад балраад байна уу.
2017-04-21
зочин:
Мэргэжлийн бус ЗГ-ын булай үргэлжилсээр ГРАНАТ,ТАМХИ,АМЬД АДУУ,КОНЦЕСС,ТАТВАР,ТЭТГЭВЭР,ДАЛАЙ ЛАМ,
2017-04-21
зочин:
Очиж очиж дампуурч сүйрч байгаа Украйнд шүү.
2017-04-21
зочин:
Гадаад явдлын яамныхаа Сайд Мөнхоргилоо МАН-ынхаа та нар ичмээр юмаа Гадаад Улсруу дандаа болж бүтэхгүй Авилгачи хулгайч СБаяр тамхины наймаачид гээд Улс орныхоо нэрийг гутаасан Эх орон Ард иргэдийнхээ дунд нэр хүндгүй болсон ийм нөхдүүдээр Улсаа төлөөлүүлж явуулж байх ч гэж дээ
2017-04-21
Зочин:
Шараа болж байна доо, Мөнх-Оргилоо
2017-04-21
MAHгар MAHгаcнууд:
Мундаг шүү манай дипломатууд хэ хэ
2017-04-21