Эрүүл мэндийн яаманд 857 өргөдөл, гомдол иржээ
2011-10-05

Эрүүл мэндийн яаманд  есдүгээр сарын 20-ны байдлаар иргэд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурал, Засгийн газраас бичгээр 768,  амаар 89 , нийт 857  өргөдөл, гомдол, санал иржээ. Ирсэн өргөдөл, гомдлын 90,2 хувь буюу 693-ыг  хуулийн хугацаанд шийдвэрлэж, 59-ийг  шийдвэрлэх хугацаа болоогүй,  16-г хугацаа хоцорсон гэж үзжээ. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 80,3 хувь нь өргөдөл, 8,4 хувь  нь гомдол, 11,2 хувь нь санал, мэдээлэл байж. Өргөдлийг агуулгаар нь ангилж үзвэл: 1. Ажилд орохыг хүссэн,- 26 2. Гадаад эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн,-146 3. Автомашин хүссэн- 25 4. Тоног төхөөрөмж хүссэн -30 5. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг хүссэн,- 32 6. Орон сууц хүссэн,-25 7. Захиргааны чөлөө хүссэн -16 8. Эмчилгээний төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн-16 9. Сургалт, төсөлд хамрагдахыг хүссэн-31 10. Шагнуулахыг хүссэн -89 11. Эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэмж авахыг хүссэн-37 12. Барилга байгууламж хүссэн, барилгын засвар-35 13. Бусад асуудлаар / Харьяа эмнэлэг, эмнэлгийн ажилчдын ёс зүй, эрүүл ахуйн асуудлаар гэх мэт 260 тус тус эзэлж байна.

Shuud.mn
Сонин хачин