Нисгэгчдийн өрнүүлсэн сайн үйлсийн аян
2017-04-21

 

Формула 4 ангилалд уралдаж байсан Их Британийн залуу нисгэгч Билли Монгер өнгөрсөн ням гарагт аймшигт осолд орж, хоёр хөлөө алдсан. Британийн Доннигтон авто тойруулагад энэ харамсалтай үйл явдал болсон бөгөөд залуу нисгэгчийн машинаас нь гаргаж авахад асар их хугацаа орсон юм. Ингэж хөгжлийн бэрхшээлтэй болсон залуу нисгэгчид автоспортын шилдгүүд тусламж хүргэсээр байна. Льюис Хамилон, Макс Ферстаппен нарын нисгэгчдийн эхлүүлсэн сайн үйлсийн аян тун үр дүнтэй болсон бөгөөд пүрэв гарагийн байдлаар нийт  500.000 фунт стерлинг цуглараад байна. Нисгэгчид энэ аяныг олон нийтийн сүлжээ ашиглан хийсэн гэнэ. Хамгийн сүүлд 2009 оны Дэлхийн аварга, Их Британи нисгэгч Жэнсон Баттон хүүгийн эрүүл мэндэд зориулж 15.000 фунтын хандив өгчээ.

 

 

Г.Баярмаа

Эх сурвалж: BBC SPORT

Shuud.mn
Сонин хачин