Трамп Парис хотноо халдсан этгээдийг буруутгав
2017-04-21

 

Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони АНУ-д төрийн айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд Цагаан ордонд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан юм. Удирдагчдын уулзалтын үетэй зэрэгцэн Францын нийслэл Парис хотноо террорист халдлага гарч, нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархтсан байна. Уулзалтын дараа удирдагчид хэвлэлийнхэнд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ террорист халдлага үйлдсэн этгээдийг буруутгасан талаар “www.telegraph.co.uk”  сайт мэдээллээ.

 

Ерөнхий сайд Паоло “Францын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо” гэсэн бол Ерөнхийлөгч Трамп “Зүгээр явж байхдаа бид аймшигт халдлагын золиос болж байна. Энэ бол дэлхий дээр байгаа хамгийн аймшигтай зүйл. Энэ бүхэн хэзээ ч дуусах нь тодорхойгүй. Бид зүгээр л сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болло” гэж мэдэгджээ.

 

Парис хотноо болсон халдлагын Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдээд байна.

 

Иргэд рүү гал нээсэн этгээдийг баривчлаагүй бөгөөд түүнийг орон даяар эрэн сурвалжиж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин