Дарга тойрсон долоон зөвлөх
2017-04-21

 

Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар томилоод бүх эрхийг булааж өгсний дараа дөрвөн орлогч томилж өгсөн. Тэгвэл тэрээр өөртөө орон тооны долоон зөвлөх нэмж авчээ. Тэд бүгд орлогч захирлын зиндааны эрх хангамжтай аж. Ажлын албаны дарга бөгөөд дотоод ажил хариуцсан зөвлөхөөр Б.Цэцэг-Очир, Санхүү хариуцсан зөвлөхөөр Д.Үүрийнтуяа, Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Д.Адъяа, Техник технологи хариуцсан зөвлөхөөр Н.Бямбадорж, Худалдаа хариуцсан зөвлөхөөр Я.Пүрэвээ, Хангамж хариуцсан зөвлөхөөр С.Жамбаа нарыг томилжээ. Х.Бадамсүрэнг боловсрол мэдлэгээр “цоорсон хүн” гэж дуулаагүй, зөвлүүлэх шаардлага байдаг л байх. Гэхдээ довын долоон хүнээр тойруулах хэрэг байгаа ч юм уу. Зөвлөх хүн эрсдлээс зайлуулах чадвартай, шалгарсан хүн байх ёстой. Гэтэл Х.Бадамсүрэн даргыг тойрсон дээрх нөхдийг хэзээ хаанаас шалгаруулж авсан юм бол доо гэж голдог аж.

 

Э.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ зурган дээр хамгийн урд зогсож байгаа хүн бол элбэгдорж юм. Харин хойно нь бөгсийн долоож буй хүмүүс бол МАНАНГИЙН хүмүүс юм.
2017-04-21