Цөмийн туршилтын талбайд гар бөмбөг тогложээ
2017-04-21

 

АНУ-ын Тагнуулын Ерөнхий газар Хойд Солонгосын цөмийн туршилт хийж болзошгүй бүс нутгуудыг судалж, үйлдэл бүрийг нь хянаж байна. Тэгвэл тагнуулынхан өчигдөр  хиймэл дагуулаас авсан зургаас нэгэн сонирхолтой зургийг олж авчээ.

 

Цөмийн туршилт болох магадлалтай талбай дээр тус улсын цэргүүд гар бөмбөг тоглож буй зургийг хиймэл дагуулууд авч чадсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Punggye-Ri” гэх цөмийн туршилтын талбайд албаныхан ажиллах бус тоглож байгаа нь олны гайхшруулжээ. Гэхдээ АНУ-ын эрх баригчид “Энэ бол хууран мэхлэлт. Тэд олон улсыг хуурч байна” гэж мэдэгдсэн байна.

 

Зарим хэвлэлийнхэн “Трампийн хуурамч мэдэгдлийн хариуг Пхеньян барьж байна” гэлцгээв. Учир нь Трамп Солонгосын хойг руу байлдааны хөлгүүдээ илгээх тушаал буулгасан нь худлаа байсан юм.

 

Хойд Солонгос түүхэндээ 2006, 2009, 2013, 2016 онд цөмийн туршил хийж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин