Монгол дипломатч тамхины хэрэгт холбогдоогүй
2017-04-21

Монгол Улсын дипломат ажилтан Украйн-Унгарын хилийн Лужанка боомтоор хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдан саатуулагдсан тухай мэдээлэл ОХУ, Украйны хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр /2017.04.20/ цацагдсан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд тайлбар хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хэрэгт холбогдсон иргэн нь Белоруссын дипломат дугаар бүхий “Мерседес” бенз маркийн автомашинд дипломат шуудан нэрийн дор их хэмжээний тамхи тээвэрлэж явсан нь тогтоогдсон гэдгийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас Москва, Вена хот дахь дипломат төлөөлөгчийн газруудтай холбоо тогтоож тодруулахад дипломат ажилчдын бие бүрэлдэхүүн  бүрэн, ажлаа хэвийн явуулж байгаа гэдгийг хэлжээ. Тиймээс Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч хариуцлага алдсан үйлдэл гаргаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж буйгаа Консулын газрын захирал Я.Ариунболд хэллээ.

 

Консулын газраас Украйн-Унгарын хилийн Лужанка боомттой утсаар холбогдож лавлахад Монгол Улсын О.Лхагвацэрэн гэх Д0000949 гэсэн дипломат паспорттой иргэн саатуулагдсан болохыг мэдээлсэн байна. Паспортын мэдээллийг шалгахад иргэн О.Лхагвацэрэн нь 2014 оны нэгдүгээр сарын 30-нд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын нарийн бичгийн дарга гэх төрийн албан хаагч статусаар Гадаад харилцааны дипломат паспорт мэдүүлж авсан байжээ. Мөн Хил хамгаалах ерөнхий газраас  иргэний мэдээллийг лавлахад тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд энгийн паспортоор Турк улсад нэвтрээд эх орондоо ирээгүй байгааг олж тогтоосон байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэн О.Лхагвацэрэн нь 2016 оны арванхоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд албан тушаалд нь өөр хүн томилогдон ажиллах болжээ.

 

ОХУ, Украйны хэвлэлээр цацагдсан мэдээлэлд хэрэгт холбогдсон иргэн нь Белорусс дахь  Монголын дипломат төлөөлөгчийн дугаартай бүхий “Мерседес” бенз маркийн автомашин унаж явсан гэдгийг онцолсон байв. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд “Бид Минск дэх Консулын төлөөлөгчийн газраасаа тодруулсан. Манай Консулын төлөөлөгчийн газарт ганцхан машин байдаг. Тэр нь CC6407 дугаартай хар хөх өнгийн суудлын BMW байгаа. Тэнд тийм том оврын автомашин хэрэглэдэггүй” хэмээв.

 

Мөн хэвлэлд гарсан мэдээлэлд тамхи хэрэгт холбогдсон этгээд улс хоорондын Гадаад харилцааны яам дипломат ачаа солилцоход наадаг онцгой албан татварын наалт бүхий баглаатай тамхинуудыг автомашиндаа ачсан байсныг мэдээлсэн.

 

Дипломат төлөөлөгчийн газрууд болон Гадаад харилцааны яамнууд хоорондоо дипломат ачаа солилцдог. Ингэхдээ дээр нь тусгай тэмдэглэл наадаг аж. Гэтэл уг ачаанд Гадаад харилцааны яам хоорондын шууданд хэрэглэдэг нууцлалын тэмдэг нь өмнө нь хэрэглэж байсан буюу хэрэглээнээс хассан  шуудангийн наалтыг хэрэглэсэн байжээ.

 

 

Жилд дунджаар 300 орчим дипломат паспорт, 2000-2500 албан паспорт олгодог статистик мэдээг Гадаад харилцааны яамнаас танилцууллаа. Нийт дипломат болон албан паспортын тоо 36 орчим мянгад хүрчээ.

 

Дипломат албан паспорт эзэмших асуудлыг 2013 оны Засгийн газрын тогтоолоор журам гаргаж зохицуулсан байдаг. Уг журмын дагуу гадаад харилцааны сайдын өгсөн чиглэлийн дагуу хяналтыг хэрэгжүүлж, сайжруулах арга хэмжээг авч байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Би:
Монгол бичиг латин бичиг хоёрт рэнцэн буюу цэрэн ижил дуудлага бичлэг байхгүй буюу унш тэгээд шууг чих сохор нүд үнэн харсаар байж худал хэлэхийг пиар буюу солиорол шил Цогоо дэд сайд болох гэдэг буюу
2017-04-21
Зочин:
Улайн цайм улаан дугаартай Монголын элчингийн машин уначихсан явааг тайлбарлаач. Ингэж худлаа будтах хэрэггүй л байхгүй юу. Хуйвалдаж унаа лац ломбоор хангасан дипломат ажилтан нь хэн юм. Шударга бус явдал дэндүү болжээ. Ингэж баригдчихаад л мэлзэх юм. Элчин сайд л байгаа шүү дээ.
2017-04-21
Ховд:
Ховдын баагий нутгийн ах дүү нарыг пааналдаад арын хаалгаар паспорт авсан биз.
2017-04-21
irgen:
90 onoos hoish Mongolin tor diplomat albiig naimaanii ajil bolgosnii gai shyydee,,,hen durtai ni diplomat bichig barimttai yavj baidag, toriin buruu shyydee
2017-04-21
Зочин:
Дипломат паспорттой л бол танайх л хариуцаж таараа даа
2017-04-21
Зочин:
Лхагвасүрэн биш Лхагварэнцэн гэж байна шүү дээ
2017-04-21
Зочин:
Мөнгөөр дип паспорт гаргуулдаг гэж олон жилийн өмгнө ярьдаг байсан даа
2017-04-21