Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ
2017-04-21

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/669 дугаартай захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дараах арга хэмжээг авч ажиллалаа.

 

Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

 

Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн.

 

 

Д/д

Дүүрэг

 

Зөрчилтэй барилгын тоо

 

1

Баянзүрх дүүрэг

 

5

 

2

Хан-Уул дүүрэг

 

4

 

3

Сонгинохайрхан дүүрэг

 

2

 

4

Баянгол дүүрэг

 

12

 

Нийт

 

23

 

 

Эдгээр барилгууд “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй  байна. Энэхүү 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүллээ.

 

 

Үүнээс албадан буулгуулах дараах 4 барилгын шийдвэр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан байна. Үүнд:

 

  • ХУД-ийн  11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;

 

  • ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;

 

  • БГД -ийн11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын  үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг;

 

  • БГД 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөлийг  буулгах шаардлагатай байна.

 

Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн 11 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу НМХГ-аас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний 2 давхар барилгын  өргөтгөлийн хэсгийг буулгалаа. Уг барилга нь  Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг. Тус барилгад хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

 

  • Эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан

 

  • Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй

 

  • Эскиз, батлагдсан зураг төсөлгүй

 

  • Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн

 

  • Явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан

 

  • Инженерийн  шугам сүлжээ /2 худаг/ дээр баригдсан

 

Буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл хангагдах юм. Мөн Барилгын тухай хуулийн 37,40 дүгээр заалтууд хэрэгжинэ.

Shuud.mn
Сонин хачин
чд-5р хороонд хөдөлмөрийн дээд сургуулийг тойроод байсан төмөр грашуудыг хүүхдийн тоглоомын талбай байгуулана гэж хүчээр нүүлгэж байсан боловч оронд нь элдэвийн шавар грашуудаар дүүргэсэн нь газрын албаны нэг булхай Шударга засаг төр юм бол дээрхи замбараагүй олон грашуудаа нүүлгэж хүүхэд хөгшид нарлах талбайтай болгомоор байна
2018-10-28
Иргэн:
БГД 6-р хороо Хар чоно ХХК-ийн барьж бгаа дутуу баригдсан амины орон сууц барих ёстой газар нийтийн орон сууц бариад жил болгон янз бүрийн хувь улс компаниар бариулаад дуусддаггүй суурийн цутгалт хийгдээгүй газраа ухаж бгаад 6 давхар болтол өрчихсөн.Угсартлын ажил явагдаж бхдаа 2 ч удаа нурсан чанарын шаардлага хангахгүй нураах барилгын тоонд орсон мөртлөө өнгөрсөн хавраас бариад 6 давхар болгосон.Энэ барилга энэ хавийн оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулж бгаа.Энэ барилгыг буулгах хэрэгтэй бн.
2017-04-22
irgen:
zuv zuil baina ehneesee zuvshuurugdsun gazaraa barisan bol yu gej buulgah ve dee . ingej buulgaj bolohgui yum baina gesen msgiig uguhgui Bol arai hetreed baisan yum
2017-04-22
Иргэн:
Барьж эхлэхэд нь болохгүй гэдгийг нь хэлж, шаардаж байсан зүйл байгаа юм уу. Энэ ажлыг хариуцсан байцаагч нь хэн юм бэ. Түүнийг бас ажлаас нь халах хэрэгтэй.
2017-04-22
zochin:
ajilaa sain hiigeerei demjij bna amjilt
2017-04-21
zochin:
mash sain bna yaraltai nuurah heregtei
2017-04-21
Зочин:
Ene bayandalai gvndalaigiin ah bil vv
2017-04-21
Зочин:
Хөөрхий гэж мөнгө төгрөг хомсхон байдгаа барж байж эхлүүлсэн жижигхэн барилгыг нь эрх дархтнууд сүрийг үзүүлж буулгаад л гэтэл дарга баячуудын өчнөөн зөрчил дагуулсан том барилгууд хотын төв дархан цаазтай газар сүндэрлэсээр л...хорвоо гэж
2017-04-21
zochin:
ingeed l yvchihnshude .ushu olon barilgiig nuraagarai .danda niitiin ezemshliin talbaig humsalsan hulgailsan ,niit irgediin erh ashgiig zurchsun hohirooson, olon novshiin ymnuud bga da
2017-04-21
zochin:
ingeed l yvchihnshude .ushu olon barilgiig nuraagarai .danda niitiin ezemshliin talbaig humsalsan hulgailsan ,niit irgediin erh ashgiig zurchsun hohirooson, olon novshiin ymnuud bga da
2017-04-21
Hchch:
Ter 13iin shatsan East tuviin balgasiig nuraagaachee, Shataad uchnuun olon jil bolchood bhad buulgahgu bj. 23 surguuliin urdah shig suuh sandaltai tsetserleg bolgochihvol
2017-04-21
монгол:
Тэр хянаж шалгаж явдаг улсыг давхар шиитгэх хэрэгтэй.Нэг монгол нөгөөхөө хорлож өмч хөрөнгийг нь буулгаж эвдэж явдаг.түүндээ кайф авдаг яасан хорвоо бэ.Тэр чинь бас нэг монгол л байгаа.анх барьж байхад нь шалгаад зогсоогоогүй байж барьсан хойн нь нэгнийгээ ингэж шатааж хорлож байдаг монголчуудаа гэж.
2017-04-21
Irgen:
Buh humuusiinhiig yalgalgui buulgaarai daa. Darga daamal namin hulgaichuudiinhiigaa uldeegeed jiriin irgediinhiig buulgaad yalgavartai handval hereg alga.
2017-04-21