Төл мал 97.7 хувийн бойжилттой байна
2017-04-21

Одоогийн байдлаар мал төллөлт оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу  12.2 сая хээлтэгч төллөж 12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс  30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг байна. 

 

Өвөлжилтийн бэлтгэл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүнд том малын зүй бусын хорогдол одоогийн байдлаар улсын хэмжээнд 315.8 мянга байгаа нь оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж, хэвийн гэж үзэж байна.

Shuud.mn
Сонин хачин