Хөлбөмбөгчин Уго Эхиогу зуурдаар таалал төгслөө
2017-04-22

 

Английн шигшээ баг болон "Астон Вилла" багт өндөр амжилттай тоглож байсан хамгаалагч Уго Эхиогу өчигдөр зуураар нас баржээ.

 

Талийгаач Лондон хотын Энфилдэд байрлах багийн бэлтгэлийн төвд байхдаа гэнэт бие нь муудаж, эмнэлэг хүргэгдсэн ч удалгүй амьсгал хураажээ. Үхлийн шалтгаанийг эмч нар зүрхний шигдээс гэж тайлбарласан байна.

 

Тэрбээр сүүлийн гурван улирал дараалан Тоттэнхэм клубын залуучуудын багийг удирдаж байсан юм. Тоттэнхэм клубын дасгалжуулагч, хөгжлийн газрын захирал Жон Макдермотт “Гэнэтийн эмгэнэлт явдал, клубын тамирчдийг бүхэл нь цочиролд оруулж, уй гашууд автуулаад байна” гэжээ.

 

Талийгаач нас эцэслэх хүртлээ төрөлх Лондон хотдоо эхнэр Гемма, хүү Оби Жэксон, охин Жоди нарын хамт амьдарч байсан юм. Тэрбээр 1991-2000 онд “Астон Вилла” багт өндөр амжилттай тоглож 237 тоглолтод оролцсон байдаг. Мөн энэ хугацаанд Английн шигшээ багт дуудагдаж дөрвөн тоглолтод орж байжээ. Харин 2012 онд мэргэжлийн тамирчны замналаа дуусгасан.

 

Талийгаач нас эцэслэх хүртлээ төрлөх Лондон хотдоо эхнэр Гемма, хүү Оби Жэксон, охин Жоди нарын хамт амьдарч байсан юм.

 

Хөлбөмбөгчин Уго Эхиогу нэг хоногийн дараа 44 насны төрсөн өдрөө тэмдэглэх байсан.

 

Эх сурвалж:  BBC SPORT  

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Ум ма ни бад мэ хум.
2017-04-22
Зочин:
london hotod anfield bhgvi ee. neg medee unshihad neg bvdvvleg aldaa haragdaad bn
2017-04-22