Дуучин Б.Заяабаатарын номын нээлт болно
2017-04-22

 

Амьд хөгжмийн "Лорд" хамтлагийн дуучин Б.Заяабаатарын "Дүрвэгсэд ба босогчид" номын нээлт маргааш "Аз хур" номын их дэлгүүрт болно. Өдрийн 14:00 цагт эхлэх номын нээлтийн үеэр тус дэлгүүрийн худалдаалж буй ном 50-80 хувь хүртэл хямдрах аж. Мөн "Лорд" хамтлагийнхан номонд шимтэгчиддээ зориулан задгай талбайд ая дуугаа өргөх юм байна.

 

"Дүрвэгсэд ба босогчид" номын зохиогч Б.Заяабаатар нь Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат аж. Тэрбээр амьд хөгжмийн ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж олон сайхан уран бүтээлээрээ сонсогчидоосоо өндөр үнэлгээ авсан нэгэн.

 

Дашрамд дурьдахад тус хамтлагийнхан 2013 оны анхныхаа цомгийг гаргаж, 2015 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Талийгаач Заяабаатарын зохиолуудыг эмхтгээд гаргах буянтан байна уу? Худалдаж авах юмсан.
2017-04-22