8 аж ахуй нэгж үрийн буудай импортолно
2017-04-23

Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагджээ. Үүнээс  аж ахуйн нэгжүүдэд 2016 оны ургацаас 39.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдсэн байна.  Тиймээс 4.1 мянган тонн буудайн үр дутагдаж байгааг зохицуулах арга хэмжээг авч, 2017 онд төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийхэд шаардагдах үрийн нөөцийг бүрдүүлээд байгаа аж.

 

Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрсдийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудайг импортоор авах зөвшөөрөл олгожээ. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хангалттай үр нөөцөлсөн гэсэн байдаггүй. 100 хувь хангана гэж байсан санагдана.
2017-04-23