Талибанчууд 100 гаруй цэргийг хөнөөжээ
2017-04-23

 

Алан хядах “Талибан” бүлэглэл өчигдөр Афганистан улсад террорист халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

“Халдлагын улмаас 140 цэрэг харамсалтайгаар амиа алдсан” талаар тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалж уламжлав.

 

Талибанчууд нутгийн хойд хэсгийн Мазар-э Шариф хотноо байрлах Афганистаны цэргийн баазад халдаж, улмаар террорист халдлага үйлдсэн байна.

 

Халдлага үйлдсэн шалтгаанаа талибанчууд “Цусан өшөө” хэмээн тайлбарлажээ.

 

Учир нь хэдхэн хоногийн өмнө армийнхан тус бүлэглэлийн нөлөө бүхий хоёр толгойлогчийн устгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
хэхэх:
дарга нар нь урваж дээ
2017-04-23