Ким Чен Уныг айлгах зорилготой “Карл Винсон” хөлөг Японд очжээ
2017-04-23

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр Хойд Солонгосын цөмийн заналхийллийн хариуд Солонгосын хойг руу “Карл Винсон” хөлгөөр ахлуулсан байлдааны хөлгүүдээ илгээсэн талаар Пентагон мэдээлсэн юм.

 

Гэхдээ уг хөлгүүд Солонгосын хойг руу бус Австралид цэргийн сургуулилтад оролцохоор очсон талаар барууны хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх хөлгүүд Номхон далайг туулан Япон улсад очсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Хөлгүүд Японы Батлан хамгааалах яамнаас зарлаад буй цэргийн хамтарсан сургуулилтад оролцох гэнэ.  АНУ, Япон хамтарсан цэргийн сургуулилт хийхээр болсноо өнгөрсөн сард нийтэд зарласан билээ. Одоогоор хоёр тал цэргийн сургуулилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Японд очоогүй ээ. Японы хоёр цэргийн онгоц Филиппины ойролцоо Карл винсон нисэх онгоц тээвэрлэгчийн цуваанд очиж нийлээд Солонгосын хойгийн зүгт хамт явж байгаа. АНУ Японы хамтарсан цэргийн сургууль хэд хоног үргэлжлүүлэн хийх юм гэсэн. Хойд Солонгсоыг энэ сарын 25-нд армийнхаа баяраар цөмийн туршилт хийж магадгүй гэж урьдчилан сүрдүүлэг хийж байгаа юмаа
2017-04-24
Зочин:
АНУ цэргийн хүчин хойт солонгосыг бүслээд бөөгнөрөөд ирэнгүүд Ки чин Ун өрсөх тактик баримтлаад сөүлд цөмийн цохилт гэнэт өгчүүл яахав яанаа
2017-04-24