Франц эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох магадлалтай байна
2017-04-24

 

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгаар хоёр нэр дэвшигч тунаж үлдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Хоёрдугаар шатны санал хууралтад нэр дэвшигч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт Үндэсний фронтын намын тэргүүн Марин Ле Пен нар үлджээ. Урьдчилсан санал асуулгад Марин Ле Пен 21.6 хувь, Эммануэль Макрон 23.8 хувийн санал авчээ.

 

Тэгвэл Жан Люк Меланшон болон Бүгд найрамдах намын гишүүн Франсуа Фийон нар тус бүр 19 хувийн санал авсан байна. Хоёр нэр дэвшигч 50 дээш хувийн санал авч чадаагүй учир хоёр дахь санал хураалт ирэх сарын 7-нд зохион байгуулагдахаар болжээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр террорис  халдлага гарахаас сэргийлэн санал авах байруудыг 50 мянган цэрэг, цагдаа хамгаалж, төвийн хяналтын камеруудыг 24 цагаар хянасан байна. Мөн галт тэрэг, метро, автобусны буудал, нисэх буудлын хамгаалалтыг нэмэгдүүлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин