НӨАТ-ын баримтыг утсаараа бүртгүүлдэг бол
2017-04-24

131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

 

 

 1. ГАР УТАСНААС 131313 ТУСГАЙ ДУГААРТ АНХ УДАА БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР EBARIMT.MN-Д ШИНЭЭР ХЭРЭГЛЭГЧ ҮҮСГЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН.

 

 Дэлгэрүүлбэл тухайн гар утасны дугаар ebarimt.mn –д бүртгэлгүй бөгөөд иргэн анх удаа 131313-т баримт бүртгүүлэхэд системд хэрэглэгч автоматаар үүсдэг байсан бол одоо 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болсон.

 

 2. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ДУТУУ БОЛ 131313-Т БАРИМТ БҮРТГЭГДЭХГҮЙ.

 

 Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа болно.

 

 3. ГАР УТАСНЫ ДУГААР ӨӨРЧЛӨГДӨХ БОЛ EBARIMT.MN ДЭХ БҮРТГЭЛТЭЙ УТАСНЫ ДУГААРЫГ МӨН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.

 

 Хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай.

Shuud.mn
Сонин хачин
Puujee:
Utsara e.barimtd b urtguuldeg ni Hevere biz de esvel utasni dugaaraas bas 131313d and burtguuleh yum u
2017-04-24
Enkhtuvshin:
ААН илгээгээгүй гэсэн баримт нэлээн байгаад байх юмаа. Утсаар бар кодоор нь дараад явуулсан ч ялгаагүй ингээд байх юм. Яах вэ
2017-04-24
зочи:
неат-ын ebarimt.mn-д буртгуулээд тэр сугалаа мугалаа нтр нь шал худлаа! тэгээд бас овоохон менгеер худалдан авалт хийхээр тухайлбал 70,000- с дээш тегрегний худалдан авалт хийгээд баримт авах гэхээр зарим газрууд, жишээлбэл ШТС-ууд манай ебаримтын машин эвдэрсэн 3-4хоногийн дараа ирж аваарай гэх тэгээд 3-4 хоногийн дараа очихоор негее ШТС- ын тугээгч нь байхгуй байх гэх мэт узэгдлууд гардаг. За тэгээд сугалаа явагдаад ямар баримттай хун хожоод байгаа нь бурхэг, ... Ер нь худлаа л шоу юм байнадаа!!!
2017-04-24