Монголын 78 настай тамирчин алтан медаль хүртэв
2017-04-24

Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-нд эхэлсэн.

 

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцож байгаа юм.

 

Монголын багийн медалийн “салхийг” хагалж зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд манай тамирчин Т.Цэрэндолгор 20.90м шидэж алтан медаль хүртжээ. Энэ төрөлд нийт 8 тамирчин өрсөлдсөнөөс мөнгөн медалийг АНУ, хүрэл медалийн Австралийн тамирчид хүртсэн байна.

 

Манай тамирчин Т.Цэрэндолгор өдгөө 78 настай юм.

 

 Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
gaihamshig, urt udaan anslahiig erooe
2017-04-24