Сагсан бөмбөгийн Лордууд Монголд
2017-04-24

 

МСБХ-ноос тавьсан хүсэлтийн дагуу Lords of Gravity шоу үзүүлбэрийн хамтлаг Монголд ирээд буй. Тэд өнөөдөр МСБХ-ны Ниссан дээд лигийн плэй оффын тоглолтын үеэр тоглолтоо сонирхуулах юм байна. Lords of Gravity хамтлаг Ази тивд анхны тоглолтоо хийж буй бөгөөд тэр нь Монгол Улс болж байна.

 

Lords of Gravity шоу үзүүлбэрийн хамтлаг нь Унгар улсаас гаралтай бөгөөд 2012 онд байгуулагджээ. Тэд Европ тивдээ хамгийн алдартай сагсан бөмбөгийн шоу үзүүлбэрийн хамтлаг юм.

 

Тэдний хувьд  NBA-ийн аялан тоглолтууд, Формула-1 уралдаан, ЕАШТ сагсан бөмбөгийн тэмцээнүүд дундуур өөрсдийн шоу үзүүлбэрээ толилуулдаг бөгөөд хамгийн холоос цагариган дээрээс довтолсон гэх Гиннесын номонд бичигдэх рекордыг эзэмшдэг дэлхийн хэмжээний шоу үзүүлбэрийн хамтлаг билээ.

 

Г.Мижиддорж

Shuud.mn
Сонин хачин