Монголын зэс корпораци Ц.Ням-Осорт шаардлага хүргүүлэв
2017-04-24

Монголын зэс корпораци ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулах асуудлаар шаардах бичиг хүргүүлэхээр очсон ч хүлээн авсангүй. Ц.Ням-Осор дарга ажил дээрээ байсан ч Монголын зэсийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон хэвлэлийнхнийг халгаагаагүй байна. Тиймээс хувийн хэвшлийн төлөөлөл шаардах бичгээ ТӨБЗГ-ын бичиг хэрэгт хүлээлгэн өгчээ.

 

 

Төр өөрийн шууд удирдлага дахь аппаратаа ашиглан хувийн хэвшлийн эзэмшилд байсан тус үйлдвэрийн 49 хувийг булаан авсан. Үйлдвэрийн удирдлагын зардал, цалин урамшуулал, төрийн тансаглалтай холбоотой баримтаар нотлогдсон олон удаагийн үйлдэлд хувийн хэвшлийн төлөөлөл санаа зовж байгаагаа илэрхийллээ. Үүнтэй холбоотойгоор шаардах бичигт нийт 3 шаардлагыг тусгасан байна. Үүнд, эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг нэмэхийг шаардсан байна. Монголын зэс корпораци 2016 оны 10 дугаар сараас эхлэн инженер техникийн болон бусад ажилтнуудын цалинг 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй. “Нүүдлийн шувуу” мэт түр очоод буцах ерөнхий захирал, түүнийг тойрсон албан тушаалтнуудын цалин хангамжийг бус, энэ насаараа үйлдвэртэй ажил амьдралаа холбосон жирийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Монголын зэс корпорацийн саналыг шийдвэрлэж, ажил хэрэг болгохыг шаардсан байна. Мөн, үйлдвэрийн ерөнхий захирлын цалинг 25 сая төгрөгөөр тогтоосон нь төрийн зүгээс түүний хэмжээ хязгааргүй тансаглалыг өөгшүүлж байгаа явдал гэж үзээд нэн даруй зогсоохыг шаарджээ.

 

Эцэст нь, хууль бус ТУЗ үйлдвэрийн 200 мэргэжлийн ажилтныг хомроголон халж, оронд нь намын харьяалалтай, зорилго нь тодорхойгүй 200 хүнийг томилохоор зэхэж байгааг эрс эсэргүүцэн, энэ байдлыг зогсоохыг шаардлаа. Эрдэнэт үйлдвэрт сүүлийн 26 жилийн хугацаанд 6.1 тэрбум ам.долларын биет бараа бүтээгдэхүүнийг шахсан нь ОХУ-н тусгай аудитын шалгалтаар тогтоогдсон. Гэтэл намын харьяаллаар хичнээн мэргэжилтнийг хоолноос нь салгаж, оронд нь томилсон “намчид” хэдий хэмжээний цалин хангамжаар тансагласныг тооцох боломжгүй юм. Эрх баригчдын шийдвэрийг үг дуугүй дагаж биелүүлдэг амьгүй албат Ц.Ням-Осор хувийн хэвшлийн шаардлагад ямар хариу өгөх нь анхаарал татаж байна. “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр булаан авах шийдвэр нь хууль эрхзүйн хувьд зөрчилдөөнтэй байсан” гэж хэвлэлд яриад чимээгүй болсон тэрээр намын даалгавраар амаа бариулсан гэлтэй. Ямартай ч сэтгүүлчдээс зугтаж, 49 хувийнхнаас дөлөх болжээ. 

 

 

Ш.Даваа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ бол зүгээр нэг том жишээ үүний цаана ТӨХ-г татан бууулгахад хэн. Түүнийг удирдаж байсан бэ ЗГ-ын ХЭГ-ын дэд дөргө Ш.Солонго гэж 2 намд зэрэг үйлчилсэн сонин авгай бий дээ Яагаад ТӨХ-г буулгаад 4 сарын байгуулав Тэнд юу байв Яагаад буулгаад дахид нэрийг өөрчлөөд байгуулав Их учир тэндээс тодорно доо Тэр Солонго авгайн цаана их юм бий үүнийг баримтаар батлах гэрч бий шүү Баримт утсан гэхдээ эзэд нь амьд байгаа шүү Гулийн хулгайч баригддаг л байхгүй юу Солонго чм нуугдахгүй шүү Сайханбилэг Баярцогттой хамтарч хийсэн юм чь баримтаар бий шүү Наана чмнь улс төрчидтэй хэрэлдэж байхад гэрийн ноход. Хот руу дайрснн шүү гөлийчихөөд тогооны шавхруу горьдоод л өөн чи Солонго хэн бэ анхаараах хэрэгтэй л хүндээ авгайдаа
2017-04-24
иргэн:
Ингэх гэж л эрдэнэтийг булааж авсан шүүдээ
2017-04-24
Зочин:
Хувийн хэвшлийн 400 сая долларын хөрөнгийг 1 цент ч өгөлгүй дээрэмдээд авчихлаа. Үүнийг дээрэмчид нэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм улс төрийн нам төр засгийн эрх барьж байгаад харамсаж байна. Мөрийн хөтөлбөр, амлалтаасаа буцлаа Одоо үнэгүй хувьчилж авсан орон сууц, мал, газрыг хурааж авна байхдаа.
2017-04-24
зочин:
ард түмний өмчийг хууль бус давуу эрхээр луйвардсан энэ хүмүүсийг яагаад хэрэгт татахгүй байна вэ эрдэнэтийн үйлдвэрийг цөлмөхөөр Дархны төмөрлөг Хөтөлийн цементийн үйлдвэрүүд рүүгээ шилжүүлэх гэрээ хийсэн байснаа мартаагүй байх ёстой гэмт хэрэгтнүүдэд хууль завшуулах ёсгүй
2017-04-24
Зочин:
49 хувийг хулгай хийсэн энэ новшнуудыг яагаад шоронд нь хийхгүй зүгээр байлгаад байгаа юм бэ
2017-04-24
ХУЛГАЙЧ БОЛ ХУЛГАЙЧ ХЭНИЙГ Ч ХАЙРЛАХГҮЙ:
ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧИД ХУДЛАА НЭГ ИХ АРД ТҮМЭН, ЭСВЭЛ ЭРДЭНЭТИЙН АЖИЛЧДАД САНАА ЗОВСОН ДҮРД ТОГЛООД АЛАХ ЮМАА.ККККК
2017-04-24
nyamaa:
turiin umchiin ene nuhur neg l hulbagnaad bishee haraad baihad unen um alga soliach odoo ued iimerhuu umnuud od h-bolson tsagdaa
2017-04-24
nyamaa:
turiin umchiin ene nuhur neg l hulbagnaad bishee haraad baihad unen um alga soliach odoo ued iimerhuu umnuud od h-bolson tsagdaa
2017-04-24
irgen:
iim shaardlaga tavij baihaar 49 huvia butsaaj avah shaardlaga taviachee.
2017-04-24
zochin:
ene nyam osor p.i.z.d.ag yaaydaa baiz. bid ii munguur ch tuilj bna doo
2017-04-24
!!!:
Энэ Нямгөсрийг яая даа байз, барин тавин худраа ш....д л ард түмнийг тэнэг гэж бодоо юу ЧИ !
2017-04-24
Зочин:
Эд нар юун шаардлага тавиад байгаа юм. Эд нарт ийм эрх байхгүй
2017-04-24