Лионель Мессигийн үдэш
2017-04-24

Өнгөрсөн шөнө Ла лигийн хүрээнд эзэн хааны Реал Мадрид болон Каталоны нэр төр Барселона багуудын тоглолт болж өнгөрлөө. Энэхүү тоглолт эзэн хааны багийн Сантиаго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд уг тоглолтонд талбайн зочид 3-2-оор ялалт байгууллаа.

 

 

Месси тоглолтын 33 дахь минутанд тэнцээний гоолыг, 90+2 дахь минутад хожлын гоолыг хийснээр Барселона багийн нэрийн өмнөөс 500 дахь, Ла лигийн энэ улирлын 31 дэх гоолоо бүртгүүллээ.

 

 

Ингэснээр Барселона баг Ла лигийн хүснэгтийг 75 оноотой тэргүүлж эхэлсэн бөгөөд тэдний араас Реал Мадрид баг нэг тоглолт дутуу 75 оноотой удаалж байна.

 

Г.Мижиддорж

 

Shuud.mn
Сонин хачин