Райан Рейнольдс: Дараа төрөлдөө шувуу болохыг хүсч байна
2017-04-24

Холливуудын нэрт жүжигчин Райан Рейнольдс “NBC” сувгийн “Ододтой хамт” шоу нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Олон мянган үзэгчийг байлдан дагуулсан “Deadpool” киноны хоёрдугаар анги ирэх 2018 оны зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Энэхүү киноны гол дүрийг бүтээсэн холливуудын сайхан залуусын нэг Райан Рейнольдс манай студид хүрэлцэн ирлээ. Танд энэ өдрийн мэнд хүргэе?

 

-Маш их баяртай байна. Өглөө сэрээд л би азтай учирсан гэхэд болно. Би ямар ч асуудалгүй өрөөсөн оймсоо олж, олон хоног хайгаад олохгүй байсан хэтэвчээ олсон. Мөн ходоод минь өвдөхгүй байгаа нь үнэхээр сэтгэл санааг минь сэргээж байна. Ходоод өвдөөд хэсэг хугацаанд их зовлоо.

 

-Яагаад ходоод тань яагаад өвдөв?

 

-Буруу хооллолт. Бас стресс гэсэн. Аль болох тайван байхыг эмч нар зөвлөсөн. Гэхдээ зураг авалт эхэлчихсэн байхад тайван байна гэдэг хэцүүхэн.

 

-“Deadpool”  киноны эхний анги өнгөрсөн оны хоёрдугаар сард дэлхийн нээлтээ хийсэн. Энэ хугацаанд 783 сая ам.долларын ашиг олж, Америкийн кино чартуудад олон долоо хоног тэргүүлж, рекорд тогтоосон.

 

-Их л сайхан байсан. Уран бүтээлч бүхэн тоглосон кино бүр нь амжилт олоосой хэмээн хүсдэг. Хамгийн гол нь уран бүтээл ашиг олохоосоо илүүтэй үзэгчдэд сэтгэлийн таашаал өгөхөд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

 

-Гэхдээ ашиг олохын тулд олон бүтээл төрөн гарч байна.

 

-Үзэгчид үнэн, худлыг шүүх байх.

 

-“Deadpool”  кино ч гэсэн хоёрдугаар ангиа хийж байгаа нь ашгийн төлөө биш гэж үү. Та санал нэгдэж байна уу?

 

-Санал нэгдэж байна.

 

 

-Хоёрдугаар ангид яагаад тоглохыг зөвшөөрөв?

 

-Би хүүхэд байхаасаа л “Marvel”-ийн баатруудын нэг болохыг хүсдэг байсан. Энэхүү мөрөөдлийг минь  “Deadpool”  биелүүлсэн. Мэдээж эхний ангийн жүжигчин дараагийн ангидаа тоглохгүй бол учир зүйн алдаатай хэрэг байх. Хүүхэд байхаасаа супер баатар болохыг хүсдэг байсан. Бэтмен шиг хүчирхэг, супермэн шиг нисдэг болмоор байна. Шувуу шиг эрх чөлөөтэйгээр нисч, хүмүүсийг дээрээс нь нэг харах юмсан. Дараа төрөлдөө шувуу болохыг хүсч байна. Шувууд шиг эрх дураараа нисэх юмсан.

 

-Хөвгүүд л ингэж мөрөөддөг байх?

 

-Хэдий би аав ч бага насаа их санах юм. Баатруудын тухай өгүүлэх ном, сэтгүүл уншаад л сэтгэл минь хөдөлдөг байлаа.

 

-Энэхүү бүтээлийн гол дүр Уад Уилсон нэг үгээр их солиотой бас сахилгагүй. Та хоёр хэрхэн нэг хүн болов?

 

-Уад Уилсоны дүрийг хэрхэн бүтээх вэ хэмээн их удаан бодсон. Тэгээд л энэ маягаар бүтээгээд үзье хэмээн бодсон.  Би буруу бодоогүй гэдгээ киногоо үзээд л мэдсэн. Надад их таалагдсан шүү.

 

-“Marvel”-ийн баатрууд их хүнлэг бас боловсон. Харин Уад Уилсон танхай. Тэр хүмүүс рүү дунд хуруугаа гаргаж, хүүхдүүдийн хажууд хараалын үг хэлдэг. Гэтэл энэхүү киноны үзэгчдийн ихэнхийг хүүхдүүд эзэлдэг. Тэдэнд гол дүр буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээн эмээхгүй байна уу?

 

-Зохиолч баатарлаг хүнлэг баатрын оронд хүн чанаргүй мөртлөө хүнлэг нэгнийг амилуулсан нь нэг учиртай байх.

 

-“TIME” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт “Дэлхийн нөлөө бүхий 100 эрхэм”-ийг тодруулсан. Та энэхүү жагсаалтад багтсан байсан.

 

-Тийм ээ. Би энэхүү жагсаалт дотор нэрээ байгааг хараад их гайхширсан шүү. Та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний сонголт надад итгэл найдвар хайрласан.

 

 

-Таны эхнэр, жүжигчин Блэк Лайвли үнэхээр үзэсгэлэнтэй?

 

-Санал нэгдэж байна. Тэр минь үнэхээр үзэсгэлэнтэй.

 

-Охид тань сайн уу?

 

-Тийм ээ тэд сайн шүү.

 

-Та хоёрыг сонгодог аргаар дахин хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа талаар хэвлэлийнхэн бичиж байгаа?

 

-Сонгодог арга гэсэн үү...

 

-Тийм ээ. Хүүхэд үрчилж авах.

 

-Мэдэхгүй юм. Энэ талаар одоохондоо бодоогүй л явна. Учир нь бидэнд өхөөрдөм хөөрхөн үрс байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Христийн шашинтнууд дараа төрөлд итгэдэггүй биздээ
2017-04-24